UBLife Logo
Урлаг

“БҮТЭЭЛЧ УЛААНБААТАР”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Биенналь 2025” нэгдсэн үзэсгэлэн 6-р сарын 20 -ыг дуустал үргэлжилнэ

“БҮТЭЭЛЧ УЛААНБААТАР”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Биенналь 2025” нэгдсэн үзэсгэлэн 6-р сарын 20 -ыг дуустал үргэлжилнэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээ (Creative Cities Network)-нд нэгдэж, өв уламжлалаа орчин үеийн бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан дэлхий дахинтай шинэ гарцаар холбогдлоо.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) Бүтээлч хотуудын сүлжээг 2004 онд үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий даяарх 350 гаруй хотыг нэгтгээд байна.

БҮТЭЭЛЧ ХОТУУДЫН СҮЛЖЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Тус сүлжээ нь соёл, урлаг, бүтээлч үйлдвэрлэлийн салбаруудыг хотуудын тогтвортой хөгжлийн гол хөшүүрэг болгон дэмжих зорилготой. Энэхүү сүлжээнд дэлхийн 90 гаруй улсын 350 гаруй хот багтдаг бөгөөд уран зохиол, хөгжмийн урлаг, кино, дизайн, хоол, хэвлэл мэдээлэл, гар урлал ба ардын урлаг зэрэг долоон чиглэлээр хамтран ажилладаг.

Сүлжээний гишүүн хотууд өөрсдийн өв соёлоо хадгалах, хөгжүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдийн бүтээлч оролцоог нэмэх, эдийн засаг, нийгмийн өсөлтөд соёлын нөлөөг бодитой ашиглах бодлогыг хэрэгжүүлдэг.

УЛААНБААТАР ХОТЫН ОНЦЛОГ

Улаанбаатар хотын ялгарал нь уламжлал ба шинэчлэлийн хослолд оршдог. Нүүдэлчин монголчуудын уян хатан, тэсвэртэй амьдралын ухаан, байгальтай зохицон орших соёл нь өнөөдрийн хотжилт, технологи, урлаг, мэдээллийн урсгалтай уялдан шинэ хэлбэрт орж байна.

Уламжлалт өв соёлоо хадгалах гэсэн эрмэлзэл, шинэлэг, олон өнгөт орчин үеийн амьдралын хэмнэл зэрэгцэн орших энэхүү хослол нь Улаанбаатар хотыг “уламжлал, шинэчлэл хосолсон бүтээлч хот” гэж тодорхойлох үндэс болдог билээ.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 6-р сард олон улсын урлаг, соёлын томоохон арга хэмжээг зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээ нь бүтээлч хотын иргэдэд нээлттэй хэлбэрээр хүрч байгаа нь оролцоог нэмэгдүүлэх, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам юм.

Улаанбаатар Биенналь 2025

“БҮТЭЭЛЧ УЛААНБААТАР” -ын хүрээнд медиа, дүрслэх урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Улаанбаатар биенналь”-ийг санаачлан, хотын иргэдийн оюун санаа, гоо зүйн мэдрэмж, түүх, соёл, урлаг, уран сайхны танин мэдэхүйн хэрэгцээг хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

Улаанбаатар биеннальд Австрали, БНХАУ, Филлипин, Индонези, Непал, Энэтхэг, Франц, Герман, Дани, Солонгос, Хонконг, Тайвань, АНУ, Норвеги, Шинэ Зеланд, Палестин, Нидерланд, Иран, Конго, Киргизстан, Казахстан, Узбекистан зэрэг 25 улсын 100 гаруй уран бүтээлчид оролцон, нийт 15 үзэсгэлэн нийслэл хотын 19 байршилд толилуулагдаж байна.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.