UBLife Logo
Урлаг

Монгол, Солонгосын хамтарсан орчин үеийн урлагийн павилион VI сарын 20-нийг хүртэл нээгдлээ

Монгол, Солонгосын хамтарсан орчин үеийн урлагийн павилион VI сарын 20-нийг хүртэл нээгдлээ

“Улаанбаатар Биенналь-2025” дүрслэх урлагийн фестиваль “Сарны хажууд” үзэсгэлэнгээр үргэлжилж байна.

Энэхүү орчин үеийн урлагийн павилионыг Монголын “Хөх Нар” төв болон БНСУ-ын International Visual Culture and Arts Association (IVCAA)-аас хамтран дэглэжээ.

ITC tower болон Байгалийн Түүхийн Музей гэсэн хоёр байршилд өрөгдсөн “Сарны хажууд” павилион 6-р сарын 8-20-ний өдрүүдээр олон нийтэд нээлттэй байна.

ITC tower-т Б.Номин болон Youhong Kim нарын бүтээлүүдийг нээсэн бол Байгалийн Түүхийн Музейд Yonghyun Lim, Sang-Yeon Kim, Woosong Bang, Ё.Далхочир, А.Очирболд, Ё.Төгөлдөр, Р.Чинзориг нарын бүтээлийг байршуулжээ.

Энэ павилионы онцлог нь Монгол, БНСУ-ын орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн хамтын бүтээлүүдээр дамжуулан хоёр улсын соёлын солилцоо, уран сайхны харилцааг харуулж буй явдал юм. Өнөө жил Монгол-Солонгосын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойтой давхцаж буй нь уг үйл ажиллагааны ач холбогдлыг улам бүр тодотгож байна.

Солонгос уран бүтээлчид медиа бүтээлүүдээр голчлон оролцсон бол харин монгол уран бүтээлчид орон зайн урлагийн бүтээлүүдийг сонгон энд зэхжээ.

Павилионд Монголын 5, БНСУ-ын 4 уран бүтээлч оролцож байгаа төдийгүй үзэсгэлэнгийн куратороор У.Нарбаясгалан, Younghyun Sun нар ажиллаж байна. Энэ павилонд дараах уран бүтээлчид бүтээлээ дэлгэжээ. Үүнд:

  1. YOUHONG KIM

  2. YONGHYUN LIM

  3. SANG-YEON KIM

  4. WOOSONG BANG

  5. Ё.Далхочир

  6. А.Очирболд

  7. Ё.Төгөлдөр

  8. Б.Номин

  9. Р.Чинзориг нар багтлаа.

Уг павилионыг БНСУ-ын талаас дэмжигч байгууллагууд:

●       БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам

●       Gwangju хотын захиргаа

●       Gwangju Museum

●       Gwangju S&C

●       AB Art Bridge 27

●       Leeleenam studio

●       ODASIS program


Монголын талаас дэмжигч байгууллагууд:

●       Байгалийн түүхийн музей

●       ITC Tower, UB Group

●       Драмын театр

●       Citi University

●       X0 Art space

●       Unipress

●       Insurco

●       Epson

●       Jack’s coffee

●       Conte cafe and bar

●       Efes International


Улаанбаатар хотын соёл, урлагийн орон зайг шинэ өнгөөр тодотгож буй энэхүү павилион үзэгч олонд шинэлэг мэдрэмж, урлагийн тансаг уур амьсгалыг мэдрүүлэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.