UBLife Logo
Нийгэм

Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгоно

Энэ жил наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгоно

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил үргэлжилж байна. НЗДТГ-ын дарга Д.Амгалан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн даргын хувьд сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

-Монголын үндэсний бөхийн холбооноос хүсэлт тавьсны дагуу энэ жил нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчлэх ажлыг зохион байгуулсан. Олон улсын стандартын зүлэг, хучилтын системээр дагнасан “HBS” компани нийт 8176 ам.метр талбайг дороо зөөлөвчтэй, 200 тонн элс, 50 тонн зориулалтын дүүргэгч бүхий зүлгээр шинэчиллээ. Өчигдөр зүлгийг норгож, барилдааны туршилт хийж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын бэлтгэл, бусад урлаг, соёлын арга хэмжээнүүд удаан үргэлжилдэг учраас байгалийн зүлэг тавих боломжгүй, хиймэл зүлгээр шийдлээ. Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг зохион байгуулах бөх, морь, сур, шагай, соёл урлагийн гэсэн салбар есөн хороо ажиллаж байна. Тайз дэлгэцийн засвар үйлчилгээ хийгдэж байна. Нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнг өнгөрсөн онд нийслэлийн өмчид эргүүлэн авсны дараа 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, их засвар хийсэн. Энэ жил урсгал засваруудыг хийж, зочид, төлөөлөгчид, наадамчдаа хүлээн авахад бэлэн болоод байна. Өмнөх жилүүдэд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд зах, худалдааны төв шиг болдог байсан. Энэ жилийн хувьд зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.