UBLife Logo
Боловсрол

Баян-Өлгийн сурагч Р.Аймөлдир монгол хэлний ЭЕШ-д 800 оноо авчээ

Баян-Өлгийн сурагч Р.Аймөлдир монгол хэлний ЭЕШ-д 800 оноо авчээ

Хаврын ЭЕШ-ийг 6-р сарын 18-21-ний өдрүүдээр улс даяар нэгэн зэрэг зохион байгуулсан.

Энэ удаагийн ЭЕШ-д 40338 хүүхэд хамрагдсан байна. Үүний 915 нь Баян-Өлгий аймгийн суралцагч юм.

Өнөө жил Баян-Өлгий аймгаас монгол хэл болон англи хэлний хичээлээр тус бүр нэг хүүхэд 800 оноо авчээ.

Баян-Өлгийн суралцагчид монгол хэлний хичээлээр тааруу оноо авдаг гэсэн хэвшмэл ойлголтыг Улаанхус сумын Согоог багийн ЕБС-ийн төгсөгч Рысбекийн Аймөлдир эвдсэн байна.

Сонирхуулахад, Баян-Өлгийн шалгуулагчдын дундаж дүн математик, монгол хэл, англи хэл, түүхийн хичээлүүдээр өмнөх оныхоос өссөн дүнтэй байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.