Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын 24-нд Вонсан хотод орчин үеийн, дээд зэрэглэлийн амралтын газар, аялал жуулчлалын бүс нээлээ.

БНАСАУ-ын төв агентлаг энэхүү амралтын газрын нээлтийг “Улс даяараа тэмдэглэх агуу үйл явдал”, “Аялал жуулчлалын шинэ эрин үеийн эхлэл” гэж нэрлэсэн юм.

Тус агентлагийн мэдээнд “Удирдагч Ким Жон Ун энэ аяллын бүс нутагт дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирж, жарган цэнгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж дурджээ.

Амралтын газарт зочид буудал, наран шарлагын газар, дэлгүүр, спортын талбай, ресторан, аквапарктай.

Гэхдээ хамгийн гол онцлог нь тив хоорондын пуужин туршдаг полигон руу харсан.

Вонсаны шинэ аяллын бүс долоодугаар сарын 1-нд жуулчдыг хүлээн авах бөгөөд нэг дор 20 мянган хүн хүлээн авах чадалтай.











