Монголын Засгийн газраас ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын хүсэлтийн дагуу ОХУ-ын иргэн Содном Будатаровыг баривчилж, ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна.
Содном нь их хэмжээний хөрөнгө залилсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Тэрээр 2023 онд Буриадын Түнхэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хог хаягдлыг цэвэрлэх, тохижуулах ажил хийхээр улстай гэрээ байгуулсан. Байгаль нуурыг хамгаалах “Экологи” үндэсний төслийн хүрээнд тус ажлыг гүйцэтгэхээр болсон ч ажлын үнэлгээгээ нэмэх зэрэг залилан мэхлэх аргаар төсвийн 84 сая рублийг завшаад оргон зайлсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд түүнийг олон улсад эрэн сурвалжилж, тавдугаар сарын 28-нд Монголд баривчилжээ.