UBLife Logo
Дэлхий

Казахстан улс Монголоос 500 мянган ямаа авна

Казахстан улс Монголоос 500 мянган ямаа авна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Нуртлеу нар 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан тохирсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэж, Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо.

Казахстан улс Монголоос 500 мянган ямаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Монгол ямаагаар тэд ХАА-н шинэ төв байгуулж, арьс, ноолуур боловсруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Мөн Казахстаны Гадаад хэргийн сайд М.Нуртлеу казах эрдэмтэдтэй уулзаж, Казахстаны алдартай зохиолчдын 5000 гаруй ном, бүтээлийг бэлэглэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.