UBLife Logo
Спорт

Оошёома: Комүсүби болсондоо их баяртай байгаа

Оошёома: Комүсүби болсондоо их баяртай байгаа

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 13-нд Нагояд эхлэх Долоодугаар сарын тэмцээний банцүкэг өчигдөр зарлалаа. Шинэ банцүкэгээр манай Оошёома анх удаагаа комүсүби цол хүртлээ. Тэрээр Болгарын озэки асан Котоошюүгийн шавь бөгөөд анхных нь комүсүби бөх нь болж байгаа юм. Шинэ цолтон сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулж байна.

-Цол ахисанд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач.

-Баярлалаа. Өмнөх зорилгоо болгож байсан цол болохоор их баяртай байгаа. Банцүкэ дэх нэр маань  томоор бичигддэг болсон болохоор хүмүүст ч уншихад амар болсон байх.

-Аав, ээждээ хэлсэн биз дээ?

-Хэлсэн, ээж их баярлаж байсан. Улам хичээж зүтгээрэй гэж надад захисан.

-Комүсүби цол таны хувьд?

-Анх сүмод ороод харж байхад санякүд барилдаж байгаа бөхчүүд үнэхээр хүчтэй байсан. Би ч гэсэн тэдэн шиг цол ахихсан гэж боддог байлаа.

-Дээд зиндаанд дэвшээд 7 башё барилдаж байж хүрлээ. Урт уу, богино хугацаа зарав уу?

-Гэмтэж бэртэлгүй, бага багаар банцүкэ ахисан маань сайн хэрэг гэж боддог. Эцсийн мөч хүртлээ бууж өгөлгүй, зүтгэсний ач тус гарлаа гэж бодож байгаа. Өрсөлдөгчийнхөө барилдаанд оролгүй, өөрийнхөөрөө барилдаж байсан минь ч тус болсон. Өнгөрсөн Зуны тэмцээнд өөрийнхөөрөө барилдаж чадсан. Багш маань ч их зөвлөгөө өгсөн. Өнгөрсөн 11 дүгээр сард дээрх цолтнуудтай анх барилдаад ялж чадаагүй. Гэхдээ их туршлага болсон шүү. Ухарч барилдвал хэзээ ч цол ахихгүй гэж багш хэлдэг. Тиймээс яаж ч байсан урагш дайрч барилдах бодолтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.