Улаанбаатар Их дуулга тэмцээн 7-р сарын 25-27-ний өдрүүдээр болно. Уг наадам нь ДАШТ-ээс хойш явагдах Их дуулга ангиллын эхний тэмцээн гэдгээрээ онцлог.
Энэхүү тэмцээнд оролцохоор 18 орны 71 жүдоч мэдүүлгээ ирүүлээд байгаа юм. Тэмцээний бүртгэл хаагдах болоогүй тул чансаа өндөр бөхчүүд эцсийн мөчид шийдвэрээ хэлэх болов уу.
Ямартаа ч одоогоор ирнэ гэдгээ мэдэгдсэн бөхчүүдийн чансааг “Парис-2024” олимпын наадам болон 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Патрисия Сампайо манлайлж байна.
Сонирхолтой нь, АНУ-ын өмнөөс барилддаг Б.Эрдэнэцогт нутгийнхаа дэвжээнд зодоглохоор нэрээ бүртгүүлжээ.
