Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 2025 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн байна.
7-р сарын 03
11:00-13:00
“МОНГОЛ ДАРХАН: ӨВ УРЛАХУЙ” үзэсгэлэнгийн нээлт, Чингис хаан Үндэсний музей
7 сарын 06
08:00-20:00
Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын харваа, Сурын талбай
7 сарын 07
08:00-20:00
Шагайн харвааны Ахмадын багийн тэмцээн, Үндэсний шагайн харвааны асар
Шагайн харвааны Өсвөрийн багийн тэмцээн, Үндэсний шагайн харвааны асар
08:00-20:00
Урианхай сурын харваа, Сурын талбай
11:40-12:10
“ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ӨВ ДҮРСЛЭХ УРЛАГТ” үзэсгэлэнгийн нээлт, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
7 сарын 08
08:00-19:00
Буриад сурын харваа, Сурын талбай
08:00-20:00
Шагайн харвааны Ахмадын багийн тэмцээн, Үндэсний шагайн харвааны асар
Шагайн харвааны Өсвөрийн багийн тэмцээн, Үндэсний шагайн харвааны асар
11:00-17:00
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” үндэсний хувцасны наадам, Жанжин Д.Сүхбаатарын талбай
11:40-13:00
“МОНГОЛ БАХАРХАЛ-МӨНХӨД ГЭРЭЛТЭХ МОНГОЛ” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, Монголын уран зургийн галерей
7 сарын 09
08:00-18:00
Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг, Сурын талбай
08:00-20:00
Шагайн харвааны Насанд хүрэгчдийн багийн тэмцээн, хэсгийн тоглолт, Үндэсний шагайн харвааны асар
18:00-21:00
Үндэсний сурын хана харвааны дунд өрөг, Сурын талбай
7 сарын 10
07:00-11:00
Хязаалан насны морьдын уралдаан, Хүй долоон худаг
08:00-14:00
Үндэсний сурын хана харвааны дунд өрөг, Сурын талбай
08:00-20:00
Шагайн харвааны Насанд хүрэгчдийн багийн тэмцээн, хэсгийн тоглолт, Үндэсний шагайн харвааны асар
10:00
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал, Жанжин Д.Сүхбаатарын талбай
11:00-12:00
“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” үзэсгэлэнгийн нээлт, Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим
11:00-17:00
“СОЁЛЫН НААДАМ” (Тусгай хөтөлбөрөөр), Хүй долоон худаг
12:00-15:00
Шүдлэн насны морьдын уралдаан, Хүй долоон худаг
14:00
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, Жанжин Д.Сүхбаатарын талбай
14:00-21:00
Үндэсний сурын хана харвааны адаг өрөг, Сурын талбай
15:00-17:00
“АЛТАН СОЁМБОТ МОНГОЛ” хүндэтгэлийн концерт, Нийслэлийн Соёлын төв өргөө
19:00
Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх, Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбай
7 сарын 11
07:00-11:00
Азарганы уралдаан, Хүй долоон худаг
08:00-13:00
Шагайн харвааны хагас шигшээ 32 багийн тэмцээн, Үндэсний шагайн харвааны асар
08:00-13:00
Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг, Сурын талбай
09:30
Монгол Улсын Төрийн тугийг төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол, Төрийн ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн
10:00-18:00
“СОЁЛЫН НААДАМ” (Тусгай хөтөлбөрөөр), Хүй долоон худаг
11:00-13:00
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ, Төв цэнгэлдэх хүрээлэн
- Монгол Улсын Төрийн тугийг залах ёслол - Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлнэ. - “МӨНХӨД ГЭРЭЛТЭХ МОНГОЛ” Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт (Тусгай хөтөлбөрөөр)
11:40-12:40
Шагайн харвааны наадмын нээлтийн ёслолын ажиллагаа, Алтан зурхай залах ёслол, Үндэсний шагайн харвааны асар
12:00-16:00
Их насны морьдын уралдаан, Хүй долоон худаг
13:00-13:30
Сурын харвааны нээлтийн үйл ажиллагаа, Сурын талбай
13:00-16:00
Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
13:00-17:30
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
14:30-21:00
Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг, Сурын талбай
17:00-19:00
Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
17:30-20:00
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
21:00-22:30
“МӨНХӨД ГЭРЭЛТЭХ МОНГОЛ” Үндэсний их баяр наадмын жуулчдад зориулсан оройн арга хэмжээ (Тусгай хөтөлбөрөөр), Төв цэнгэлдэх хүрээлэн
21:00-24:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ-2025” үдшийн цэнгүүн, Жанжин Д.Сүхбаатарын талбай
24:00
Баяр наадмын ёслолын буудлага, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон
7 сарын 12
07:00-11:00
Соёолон насны морьдын уралдаан, Хүй долоон худаг
08:00-11:00
Шагайн харвааны шигшээ 8 багийн тэмцээн, Үндэсний шагайн харвааны асар
08:00-11:00
Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг, Сурын талбай
09:00-10:30
Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
09:00-11:00
Хүчит бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
11:00-12:00
Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
11:00-12:30
Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
11:00-14:00
Шагайн харвааны шигшээ харваа үзүүр, түрүүний тэмцээн, Үндэсний шагайн харвааны асар
11:00-15:00
Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг, Сурын талбай
11:00-18:00
“СОЁЛЫН НААДАМ” (Тусгай хөтөлбөрөөр), Хүй долоон худаг
12:00-14:00
Дааганы уралдаан, Хүй долоон худаг
13:00-14:30
Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
13:00-14:30
Хүчит бөхийн барилдааны тавын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
14:30-15:30
Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг харваачдын шагнал гардуулах арга хэмжээ, Үндэсний шагайн харвааны асар
14:30-15:30
Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
14:30-16:00
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
15:00-16:00
Үндэсний сурын түрүү тодруулах 16 харваачдын шигшээ харваа, Сурын талбай
16:00-16:30
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн
16:30-17:30
Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
16:30-17:30
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
17:30-18:00
Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн
18:00-18:30
Дархан аваргуудад хүндэтгэл үзүүлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн
18:30-19:00
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол биелүүлсэн бөхчүүдэд цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн
19:00-20:00
Хүчит бөхийн барилдааны наймын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
20:00-20:30
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Улсын заан” цолны болзол биелүүлсэн бөхчүүдэд цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн
20:30-21:00
Хүчит бөхийн барилдааны есийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн
21:00-21:30
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн
21:30-22:00
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ, Төв цэнгэлдэх хүрээлэн
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг хааж үг хэлнэ. - ХААЛТЫН ТОГЛОЛТ (Тусгай хөтөлбөрөөр) - Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол
7 сарын 13
07:00-08:30
Сонгомол дээд насны морьдын уралдаан, Хүй долоон худаг
09:00-11:30
Сонгомол дунд насны морьдын уралдаан, Хүй долоон худаг
11:00-13:00
Жороо морьдын уралдаан, Хүй долоон худаг
12:00-12:10
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан уяачдын наадмыг нээж үг хэлнэ. Хүй долоон худаг
12:00-14:00
Сонгомол бага насны морьдын уралдаан, Хүй долоон худаг
12:10-12:30
Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт (Тусгай хөтөлбөрөөр), Хүй долоон худаг
12:30-14:30
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа, Хүй долоон худаг
14:30-14:50
Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна. Хүй долоон худаг
14:50-15:50
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Хүй долоон худаг
15:50-16:00
Урлагийн тоглолт, Хүй долоон худаг
16:00-17:00
Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа, Хүй долоон худаг
17:00-17:10
Урлагийн тоглолт, Хүй долоон худаг
17:10-17:30
Хүчит бөхийн барилдааны тавын даваа, Хүй долоон худаг
17:30-17:50
Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хүй долоон худаг
17:50-18:10
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа, Хүй долоон худаг
18:10-18:30
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа, Хүй долоон худаг
18:30-18:50
Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна. Хүй долоон худаг
18:50-19:00
Уяачдын наадмын хаалт, Хүй долоон худаг