Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигт даяарчлал явагдсаар. Лигт Европын шилдэг тоглогчид тэргүүлэх хэмжээнд гарч, багуудаа авч явдаг боллоо. Сая болж өнгөрсөн драфт үүнийг батлан харуулсан юм. Энэ жилийн драфтаар багууд америк биш 24 тоглогчийг сонгосон нь түүхэнд хоёрт бичигдэх үзүүлэлт байлаа. Анх удаа лигийн багууд 6 франц тоглогчийг сонголоо. Мөн 1996 оноос хойш анх удаа 4 австрали, 2013 оноос хойш анх удаа орос болон 4 африк тамирчин сонгогджээ.
НБА-2025 драмфьын гадаад тоглогчид:
3. Ви Жей Эжкомб (Филадельфия Сиксерс) – Багамын арлууд
8. Егор Дёмин (Бруклин Нетс) – ОХУ
10. Хаман Малуач (Финикс Санз) – Өмнөд Судан
12. Ноа Эссенге (Чикаго Буллз) – Франц
16. Ян Ханьсэнь (Портленд Трэйл Блэйзерс) – Хятад
17. Жоан Беренже (Миннесота Тимбервулвз) – Франц
19. Нолан Траоре (Бруклин Нетс) – Франц
20. Каспарас Якуционис (Майами Хит) – Литва
21. Уилл Райли (Вашингтон Уизардс) – Канад
26. Бен Сараф (Бруклин Нетс) – Израил
27. Дэнни Вольф (Бруклин Нетс) – Израил
28. Уго Гонсалес (Бостон Селтикс) – Испани
30. Яник Конан Нидерхаузер (Лос-Анжелес Клипперс) – Швейцар
32. Ноа Пенда (Бостон) – Франц
42. Максим Рэйно (Сакраменто) – Франц
45. Рокко Цикарски (Лейкерс, Миннесота) – Австрали
46. Амари Уильямс (Орландо, Бостон) – Их Британи
47. Боголюб Маркович (Милуоки) – Серби
49. Тайриз Проктор (Кливленд) – Австрали
51. Мохамед Диавара (Клипперс, Никс) – Франц
52. Алекса Тухи (Финикс, Голден Стэйт) – Австрали
55. Лэклан Олбрич (Чикаго) – Австрали
57. Макс Шульга (Орландо, Бостон) – Украин
58. Салиу Ньянг (Кливленд) – Итали
АНУ-ын том багуудын шилдэг тоглогчид нь тэр чигээрээ легионерууд. Сүүлийн долоон жил дараалан гадаад тоглогч улирлын MVP шагнал авч байна гээд бод.
Яннис Адетокумбо (Грек) – 2019, 2020
Никола Йокич (Серби) – 2021, 2022, 2024
Жоэл Эмбиид (Камерун) – 2023
Шай Гилжес-Александер (Канад) – 2025