Хонконгийн дизайнер Касинг Лунгийн бүтээл болох энэ хүүхэлдэй дэлхийг эзэлж, одоо өөрийгөө ганган, загварлаг гэж боддог бүсгүй болгоны цүнх дээр жижигхэн мангас зүүлттэй байдаг болжээ. Зарим ховор төрлийг нь маш өндөр үнээр худалдан авахад бэлэн хүн ч олон байна.
170 мянган ам.долларын үнэтэй Лабубу

2025 оны зургаадугаар сард Бээжин хотын үнэ хаялцуулах худалдаан дээр 170 мянган ам.доллароор зарагдсан ногоон өнгийн, 131 см Лабубу дэлхийн хамгийн үнэтэй Лабубу болсон юм. Энэ бол Лунгийн хамгийн анхны загвараар хийгдсэн хүүхэлдэй байлаа. Дээд зэрэглэлийн машин, том хотын төвийн орон сууцны үнэтэй ижил үнэд хүрсэн юм.
Хүрэн Лабубу

Дээр дурдсан Бээжингийн худалдаан дээр бас нэг Лабубу зарагдсан нь хүрэн өнгөтэй. 132 мянган ам.доллар хүрсэн. Дэлхийд 15-хан ширхэг байдаг тул цуглуулагчдын арааны шүлсийг асгаруулдаг ажээ.
Лабубу × Vans Old Skool

2023 онд хязгаарлагдсан тоогоор үйлдвэрлэгдсэн энэ мангас жирийн дэлгүүрт зарагдаагүй. Pop Mart, Vans брэндийн хаалттай үдэшлэг, арга хэмжээнд л борлуулагдсан юм.

Vans Old Skool кед өмссөн, 60 см жижигхэн скейтер хүүхэлдэй. Анхны үнэ нь 300-500 ам.доллар байсан ч 2025 оноос 10 мянган ам.долларт хүрч эхэлсэн юм.
Лабубу x Sacai x Seventeen

Энэ жилийн зургаадугаар сард Pop Mart компаниас Sacai брэнд болон k-pop хамтлаг Seventeen-тэй холбоотой цуврал гаргасан. Хэдхэн ширхэг гарсан энэ мангас тусгай, ховор өнгийн нэг хүүхэлдэй нь 31 250 ам.доллар хүрч, бусад нь 14 мянгаар зарагдаж байлаа.
Лабубу MEGA Sketch 1000%


MEGA Labubu Sketch – 30 см өндөр, бор саарал хүүхэлдэй. Одоогийн байдлаар 1000 ам.долларын үнэтэй байгаа.
Zimomo


Хүрэн Find You, цагаан Angel In Clouds гэсэн хоёр өнгийн сонголттой. Pop Mart-ын сайт дээр анх 199 ам.доллар гэж байсан ч одоо олдохоо байсан. Блогчид хамгийн их авдаг. Яг одоо хар зах зээл дээр хэдэн ам.доллар хүрч байгааг хэн ч мэдэхгүй.
