UBLife Logo
Дэлхий

Азербайжан, ОХУ-ын харилцаа яагаад хүйтрэв?

Азербайжан, ОХУ-ын харилцаа яагаад хүйтрэв?

Сүүлийн хэд хоног Азербайжан, ОХУ хоёр улсын харилцаа дээд зэрэг хүртэл муудаж, харилцан маргалдаж эхэллээ. Тэдний хооронд юу тохиолдов?

2025 оны зургаадугаар сарын 27-нд Оросын Екатеринбург хотод ОХУ-ын хүчнийхэн нэгэн тусгай ажиллагаа явуулсан. Тэд 2001 онд гарсан нэгэн аллагын сэжигтнүүдийг баривчлахаар Азербайжаны нутгийн зөвлөлд дайран оржээ. Нийт 50 азербайжан иргэн баривчлагдсанаас ах дүү  Гусейн, Зияддин Сафаров хоёр амиа алдсан. Тэдний цогцсыг Азербайжанд шилжүүлэн өгөхөд эрүү шүүлтийн дүнд нас барсан нь тогтоогдлоо гэж Азербайжанд мэдэгдсэн. Ингээд тус улсад ОХУ-тай холбоотой соёл, урлагийн бүх арга хэмжээг цуцалж, ОХУ-ыг Азербайжаны иргэдийн эсрэг зохион байгуулалттай, ялгаварлан гадуурхах бодлого явууллаа гэж мэдэгдлээ. Өнөөдрийн энэ үйл явдлыг Сталины үеийн хэлмэгдүүлэлттэй харьцуулж, хоёр азербайжан иргэний үхэлд холбоотой хүмүүсийг шийтгэхийг шаардсан билээ. Энэ сард Москвад болох ёстой байсан хоёр улсын парламентын уулзалтад Азербайжаны тал очсонгүй. Энэ нь тус улс маш хатуу байр суурьтай байгааг харуулж байна. ОХУ-ын энхийг сахиулагч хүчин байрлаж байсан Арменийг байлдаад ялсан Азербайжан бүс нутагтаа нэр хүнд нь өсөн нэмэгдээд байгаа.

Азербайжаны Тагнуулын газраас Баку дахь ОХУ-ын “Sputnik Azerbaijan” редакцад ажиллагаа явуулж, ОХУ-ын хоёр тагнуулыг баривчиллаа гэж мэдэгдээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.