Өнгөрсөн зургаадугаар сард дуучин Бритни Спирс отгон хүү Жейден Жеймстэйгээ эвлэрсэн. 18 настай хүү алдарт ээждээ дургүй гэдгээ илэрхийлдэг байсан ч 200 мянган ам.долларын үнэтэй Мерседес машин бэлэгт аваад гомдлоо мартсан билээ.

Бритни Спирс бүжигчин Кевин Федерлайнтай гэрлэж байхад гарсан хүү. 2007 оноос Бритниг сэтгэцийн гажигтай хэмээн зарласнаас хойш хүүхдүүд нь аав дээрээ байсан юм.

Ингээд алдарт аав, ээжтэйгээ харилцаагаа тасалсан хүүхдүүдийг танилцуулж байна.
Бруклин Бекхэм
Дэвид Бекхэм, Виктория хоёр ууган хүүгээсээ бусад хүүхэдтэйгээ дотно харилцаатай. Бруклин гэр бүлээсээ бүх харилцаагаа таслаад байгаа.

Тэрээр 2025 оны тавдугаар сард аавынхаа 50 насны ойгоор баяр хүргээгүй, зургаадугаар сард Хүлэг баатар цол хүртэхэд нь ч тоогоогүй. Харин Дэвид ууган хүүдээ хайртай гэдгээ хэлсээр байдаг. Зургаадугаар сарын 16-нд Аавуудын баяраар хүүгийнхээ зургийг нийтэлсэн бол харин Бруклин mama’s boy гэсэн шивээсээ эхнэртээ зориулсан цэцгийн шивээсээр хаасан юм. Бруклиний эхнэр Никола Пельтц хадам ээжтэйгээ тааруу харилцаатай тул нөхрөө гэрээс нь хол байлгадаг гэсэн яриа бий.
Сури Холмс

Жүжигчин Том Круз, Кэти Холмс нарын охин. Аав ээж нь түүнийг 6 настайд салсан. Салалтын дараа Кэти охиноо бие даан өсгөсөн. Тэд Том Крузаас салсан шалтгаан нь Том нэгэн сүмийн хэт үнэнч дагагч. Магадгүй сүмээс Томыг гэр бүлээсээ хол байхыг даалгасан байж болох.

Канье Уэстийн хүүхдүүд
Канье Уэст, Ким Кардашьян хоёр салсан ч дөрвөн хүүхдээ хамтдаа хүмүүжүүлж байлаа.

Гэвч сүүлийн үед Уэст хийж байгаа том том мэдэгдлүүд, одоогийн эхнэр Бьянки Цензориг олон нийтийн өмнө байнга бараг нүцгэн гаргадгаас нь болоод Ким хүүхдүүдээ ааваас нь тусгаарласан. Харин Уэст Кардашьяны гэр бүлийг хүүхдүүдийг нь багаас нь хэт том хүний дүрд хувиргаж байна гэж бухимддаг.
Эбигейл Хопкинс

Жүжигчин Энтони Хопкинс цорын ганц өв залгамжлагч охинтойгоо үг дуугардаггүй. Эбигейл бол түүний анхны эхнэр Баркераас гарсан охин. Охиноо 4 настай байхад гэр бүлээ цуцлуулсан алдарт жүжигчин зүгээр л охиныхоо амьдралаас гараад явчихсан. Эбигейл аавтайгаа харилцаагаа сэргээх гэж кинонд нь хүртэл тоглож байсан ч эвлэрээгүй.

Энтони энэ талаар “Охин минь хаана байгаа, юу хийж байгааг мэдэхгүй. Амьдрал шүү дээ, хүмүүс холддог. Намайг түүнтэй хатуу хандсан л гэх юм. Би өөрийгөө буруутай гэж боддоггүй” гэж хэлж байлаа.
Брэд Питтийн хүүхдүүд

Анжелина Жоли 2016 онд Питтээс салах өргөдлөө өгөх болсон шалтгаан нь хувийн онгоц дотор болсон явдал байлаа. Шүүхийн баримтаас үзэхэд тэр үед Питт нэг хүүхдээ багалзуурдаж, нэгийг нь цохисон байна. Мөн Жоли руу шар айраг, хүүхдүүд рүүгээ дарс, шар айраг цацаж байсан гэнэ. Албан ёсоор тэд 2013 онд салсан. Шайло охин нь аавынхаа нэрээс татгалзаж, харин Вивьен охин ээжийнхээ овгийг авсан байна.
Маркиз Жексон

50 Cent рэп дуучны ууган хүү тэрээр 28 настай. Ээжээс нь салснаас хойш аавтайгаа харьцахаа больсон. 50 Cent хуучин эхнэрээ хүүг нь өөрийнх нь эсрэг хандуулсан гэж үздэг бол Маркиз эцгээ буруутгадаг. Хүүхдийн мөнгөний асуудлаар олон нийтийн сүлжээ, хэвлэлээр ил тод маргалдаж байсан нь ч нөлөөлжээ. Талууд хэн нь ч эвлэрэх хүсэлгүй байгаа.
Жеки Чаны хүүхдүүд

Жеки Чан 2014 онд Жейси хүү нь хар тамхины хэргээр баривчлагдсаны дараа харилцаагаа бараг тасалсан. Тэрээр хүүгээ дэмжихээс татгалзаж, хүүгээсээ ичиж байна, тэр хариуцлага хүлээх ёстой гэж ярьж байлаа. Он цагийн эрхээр харилцаа бага зэрэг зөөлөрсөн ч Жеки Чан хүүдээ өв үлдээхгүй гэдгээ хэлсэн.

Элейн У Цили хэмээх жүжигчин бүсгүйтэй богино хугацаанд учир ургуулаад төрсөн охин Эттаг тэр хүлээн зөвшөөрдөггүй. Этта хариуд нь Жекиг ааваа гэж үздэггүй, ядуу зүдүү үед нь ч тусалж байгаагүй гэж хэвлэлд ярьсан байдаг.