UBLife Logo
Newsfeed

"Playtime Festival"-д авч явах ЗАЙЛШГҮЙ хэрэгтэй 10 ЗҮЙЛ

Ub.life
Ub.life
"Playtime Festival"-д авч явах ЗАЙЛШГҮЙ хэрэгтэй 10 ЗҮЙЛ

Улаанбаатарын зуны хамгийн том үйл явдлуудын нэг, хүмүүсийн хүсэн хүлээдэг “Playtime Festival” болоход ердөө ганцхан хоног үлдлээ. Монголын хамгийн олон хоног үргэлжилдэг хөгжмийн фестиваль 2025 оны 7-р сарын 3– 6-нд Улаанбаатар хотоос 50 км зайд байрлах “Playtime Field” талбайд зохион байгуулагдах юм. Энэ жилийн наадам зүгээр нэг хөгжмийн фестиваль биш, дэлхийн жишигт нийцсэн дэд бүтэц, технологи, дуугаралт зэрэг олон шинэчлэлээр дүүрэн байх нь бас нэг онцлог болж байна.

Харин та явах бэлтгэлээ хийсэн үү? Бэлтгэлд тань туслахаар дараах зүйлсийг заавал авч явахыг санал болгож байна. Эдгээрийг бэлдсэн байхад 4 өдөр, 4 шөнийн наадамд амар тайван, тав тухтай, бас дурсамж дүүрэн өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хөлд эвтэйхэн гутал

Playtime Field буюу Playtime фестивалийн талбай нь ойролцоогоор 50 га талбай эзэлдэг тул үзвэр, дуу хөгжим, амрах бүхий л хэрэгцээг хангахын тулд нааш цаашаа их алхаж, заримдаа хол зайг туулах нь ч бий. Иймд өдөржин алхахад саадгүй, хөлд эвтэйхэн, бат бөх гутал өмсөхийг зөвлөж байна. Эвтэйхэн гутлын хажуугаар солих оймсоо ч мөн бүү мартаарай.

Цув

Хэдий урин зун ирсэн ч Монголын зуны цаг агаар тогтворгүй тул цаг уурын ямар ч үзэгдэлд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Шүхэр, борооны цув, гутлыг авч явах нь зүйтэй. Байдал хэрхэн эргэхийг бид таашгүй шүү дээ. Тиймээс элдэв эрсдлээс өөрийгөө хамгаалснаар, хөгжмийн наадмын жинхэнэ мөн чанарыг утгаар нь мэдэрнэ.

Нарны малгай, шил

Хэт халуун өдрүүд ч таныг угтаж магадгүй. Тиймээс наршихаас сэргийлж нарны малгайгаа аваад яваарай. Өргөн захтай малгай нь нүүр, хүзүү, чихийг тань хамгаална. Нүдийг UVA/UVB туяанаас 100 % хамгаалах, том линзтэй, боломжтой бол давхар хамгаалалттай нарны шил авч яваарай.\

Өвчин намдаах эм, лент

Юуны магад дуртай хамтлаг, дуучныхаа дуун дээр “сансар савалт” хийгээд маргааш нь хүзүү толгойгоо даахгүй байх вий. Толгойны эсвэл өвчин намдаах эм цүнхлээрэй. Мөн анхны тусламжийн жижиг хайрцгаа аваад явахад ч гэмгүй.

М банкны харилцагч болох

Мэдээж хамгийн чухал нь мөнгө санхүү. 4 хоног үргэлжлэх учраас наанадаж л хоол, унд ус, цаашлаад хэрэглээний бага сага мөнгө хэрэгтэй болно. М банкны найзууд Playtime 2025 наадмын стратегийн түнш байгууллагаар оролцож байгаатай холбогдуулан төлбөр тооцооны олон давуу талыг танд мэдрүүлэхээр бэлдээд байна.

Хэрэв та төлбөр тооцоогоо хамгийн хурдан, амар хялбар байдлаар, очер дараалалгүй хийхийг хүсвэл М банкны харилцагч болоод, бэлдээд ирээрэй.

Үүн дундаас Cashless Payment буюу бугуйвчаараа бүхий л төлбөр тооцоогоо хийх шийдлийг нэвтрүүлсэн. Ингэснээр фестивалийн үеэр бэлэн мөнгөний оочер үүсгэх, АТМ-д дугаарлах, хариулт мөнгөө хүлээх зэрэг бэлэн мөнгөтэй холбоотой ямар ч асуудал үүсэхгүй үнэхээр амар болж байгаа юм.

Ямар учиртай вэ гэхээр:

Зөвхөн М банкны харилцагчид л апп-аасаа бугуйвчаа цэнэглэж, апп-аасаа төлбөр тооцоогоо хянаж, фестивалийг жинхэнэ утгаар нь мэдрэх боломжтой. Тиймээс Playtime Festival-д утгаар нь хөгжилдөхийн тулд одооноос М-ийн харилцагч болоод бэлдэж байгаарай.

Гар чийдэн

Playtime Festival маань задгай талбайд болдог тул нар жаргаж орой болоход харанхуйтай нүүр тулна. Элдэв бохир зүйлс дээр гишгэх, майхнаа олохгүй байх, майхан дотроо гэрэл асаах зэрэгт тустай. Үргэлж гар утасны гэрлийг ашиглаад байх нь цэнэг барахаас хэтрэхгүй шүү дээ. Харин гар чийдэн таныг хэдийд ч хаана ч гэрэлтүүлэх болно.

Зөөврийн цэнэглэгч

Наадмын талбайд байх сайхан мөчүүд, дурсамжит дуу хөгжим, найз нөхөдтэйгээ өнгөрүүлсэн онцгой агшнуудаа хадгалж авахын тулд зөөврийн цэнэглэгчээ марталгүй цүнхлээрэй. Хэдий наадмын талбайд утсаа цэнэглэж болох газрууд байх ч, хэрэгтэй үед утасны цэнэг дуусах шиг муухай зүйл байхгүй шүү дээ.

Дулаан хувцас

Хонохгүй байсан ч нар буутал гадаа хөгжим сонсох нь лавтай. Цаг агаар таамаглашгүй тул дулаан хувцасаа заавал аваарай. Оройдоо сэрүүхэн болдог шүү.

Нарны тос, шумуулны цацлагыг хэзээ ч битгий мартаарай

Эдгээр өдрүүдэд зүгээр зогсож байх зуур ч таны арьс нар, салхи, шорооноос хамгаалалт авах шаардлагатай юм шүү. SPF 30 ба түүнээс дээш хамгаалалттай тос сонгоорой, энэ нь UV‑ийн хорт туяанаас хамгаална. Мөн нуруу, мөр хэсэгээ ил гаргахаар хувцас сонгосон бол 2 цаг тутам тосоо түрхээрэй. Учир нь нарны тос зөвхөн нарнаас бус, салхи, шорооноос ч хамгаалах тул булбарай арьсаа хамгаалаарай.

Хөгжөөнт тоглоом

Чөлөөт цагаараа хөзөр, даалуу, boardgame, бөмбөг гэх зэрэг олуулаа эсвэл ганцаараа ч тоглох боломжтой тоглоом авч явахыг санал болгоё. Тэнд таныг нээг их уйдаагаад байхгүй ч дотор байгаа хүүхдээ сэрээгээд ганц хоёр хөгжилтэй тоглоом тоглоход гэмгүй биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.