UBLife Logo
Хөгжим

Энэ зун таныг сэрүүцүүлэх 9 к-поп дуу

Энэ зун таныг сэрүүцүүлэх 9 к-поп дуу

Зуны бүгчим халуунд таныг сэрүүцүүлэх солонгос дуунуудыг танилцуулж байна. Наран шарлагын газар, голын эрэг, замын түгжрэл, уулан дээр байсан ч зөв дуугаа сонговол халууцахгүй. Энд гарах бүх дуу зуны улиралтай дэндүү сайн хосолжээ.  

1. SISTAR Loving U

Зуны улирлын Хатан хаан гэгддэг хамтлаг шүү дээ. Хавайн аралд авсан клип.

2. f(x) Hot Summer

Дууны нэр таныг халууцуулж магадгүй ч яг сонсохоор хамгийн халуун өдрийг ч сэрүүн болгоно.

3. ATEEZ Lemon Drop

Энэ шинэ дуу 2025 оны зуны амралтын сүлд дуу болох ёстой.

4. TVXQ Hi Ya Ya

Зуны амралтаа эргэн дурсаж суухад тохирсон бүтээл.

5. Red Velvet Red Flavor

Зун болж, нарны илч төөнөх болгонд л фэнүүд нь гаргаж ирдэг дуу даа.

6. LE SSERAFIM Perfect Night

Зуны дулаахан шөнө од ширтэн бүжиглэхэд яг тохирох дуу.

7. Girls’ Generation Party

Усан сангийн дэргэд болдог үдэшлэгт энэ дууг сонсох хэрэгтэй.

8. KISS OF LIFE Sticky

Зуны гудамжаар найзуудтайгаа зугаалахдаа сонсоорой.

9. Red Velvet Ice Cream Cake

Бага зэрэг өвөрмөц зуныг танд үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.