UBLife Logo
Хөгжим

Пи Дидди ял авах ч Шүүхэд ялалт байгууллаа

Пи Дидди ял авах ч Шүүхэд ялалт байгууллаа

Өчигдөр АНУ-д дэлхий нийтийн анхаарлын төвд байсан нэгэн Шүүх хурал болж байна.  Манхэттений холбооны тангарагтны шүүхээс алдартай дуучин, продюсер, тэрбумтан Шон “Пи Дидди” Комбсыг хамгийн хүнд гэмт хэргүүдэд нь ял оноосонгүй. Түүнд тулгасан таван гэмт хэргээс хоёрт нь гэм буруутай гэж үзсэн. Харин рэкэт болон бэлгийн боолчлолын зорилгоор хүний наймаа хийсэн гэсэн маш хүнд хоёр хэрэгт буруугүй гэж үзсэн байна.

The New York Times-д бичсэнээр Пи Диддид дээд тал нь 20 жилийн ял оноох бол The Guardian рэп дуучин дөнгөж 10-15 жилийн ял авна гэж үзжээ. Түүнийг гэмт хэргийн бүлэглэл үүсгэн байгуулсан гэдэг дээр тангарагтан шүүгч нар санал нийлсэнгүй.

Ялын шийдвэрийг сонссоны дараа Пи Дидди гэр бүлийнхэн рүүгээ эргэн хараад шүүгч, хуульч нарт тадархсанаа илэрхийлсэн. Өмгөөлөгч нь түүнийг нэг сая ам.долларын барьцаагаар тэр дор нь суллахыг шаардсан ч шүүх хурал дээр байсан Засгийн газрын төлөөлөгч Комбсд хорих хамгийн дээд хэмжээ оноох болно гэж хэлсэн байна.  

Дараагийн шүүх хурал ойрын сард болж, эцсийн шийдвэрээ гаргана. Ямар ч гэсэн өмгөөлөгч нар бүх насаар нь хорих ялаас дуучныг салгаж чадсан нь тэдний ялалт гэж хэлэхэд болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.214.49
Нээх Америкийн сүртэй2 баарын холбоо молбоо гээд шаагаад бдг. Байж байгааг нь хар. Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйг дэлхий нийтээрээ харж байна