Английн Премьер лигийн өнгөрсөн улирлын аварга “Ливерпүүл” багийн хөлбөмбөгчин Диого Жота Испанийн Замора хотын ойролцоо осолдож, нар барсан харамсалтай мэдээг хуваалцаж байна.
Өдгөө 28 настай тэрбээр 2020 оны есдүгээр сард “Вулверхэмптон”-оос 40 сая фунтийн үнээр “Ливерпүүл” рүү буурь сэлгэсэн байдаг.
Жота ердөө 10 хоногийн өмнө хуримаа хийсэн билээ.
Түүнчлэн Португалийн шигшээ багийнхаа хамтаар Европын Үндэстнүүдийн лигийн тэмцээнд хоёр удаа түрүүлсэн шилдэг тоглогч юм. Гүн эмгэнэл илэрхийлье.
