UBLife Logo
Спорт

Ерөнхийлөгч Токаев боксын багтаа баяр хүргэлээ

Ерөнхийлөгч Токаев боксын багтаа баяр хүргэлээ

Казахстаны Астана хотод боксын World Boxing холбооны Дэлхийн Цомын тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 29 орны 250 тамирчин өрсөлдсөнөөс нутгийн эзэд илт илүүрхлээ. Казахстаны баг 8 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль авч, тэргүүлсэн. Энэ тэмцээнээс тамирчид олимпын эрхийн оноо авсан юм.  

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шигшээ багийн тамирчидтайгаа уулзаж, баяр хүргэлээ. Тэрээр “Ялалт байгуулсанд баяр хүргэе. Боксоор сэтгэлийн хүчтэй хүмүүс л хичээллэдэг. Энэ бол онцгой спортын төрөл. Улсаас та бүхнийг үргэлж дэмжих болно. Бокс цаашдаа ч манай оронд хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

Дэлхийн Цомын багийн дүн:

1. Казахстан — 8 алт – 4 мөнгө – 4 хүрэл

2. Бразил — 4-2-1

3. Энэтхэг — 3-5-3

4. Австрали — 1-1-1

5. Узбекистан — 1-0-4

6. Франц — 1-0-3

7. Норвеги — 1-0-0

7. Финланд — 1-0-0

9. Турк — 0-2-6

10. Япон — 0-1-2

10. АНУ — 0-1-2

12. Болгар — 0-1-1

12. Герман — 0-1-1

12. Монгол — 0-1-1

15. Филиппин — 0-1-0

16. Азербайжан — 0-0-3

16. Англи — 0-0-3

18. Кыргызстан — 0-0-1

18. Нигери — 0-0-1

18. Польш — 0-0-1

18. Тайвань — 0-0-1

18. Доминикан БНУ — 0-0-1.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.