UBLife Logo
Нийгэм

"Дээлтэй Монгол-2025” наадам маргааш төв талбайд болно

Ub.life
Ub.life
"Дээлтэй Монгол-2025” наадам маргааш төв талбайд болно

“Дээлтэй Монгол-2025” наадмыг Д.Сүхбаатарын талбайд маргааш буюу долоодугаар сарын 8-ны өдөр 11:00 цагт зохион байгуулна. “Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж төв талбайн зүүн тал, Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын автомашины хөдөлгөөнийг долоодугаар сарын 8-ны 11:00-13:00 цагийн хооронд хязгаарлах юм байна.

Энэ жил 19 дэх удаагаа болох “Дээлтэй Монгол” наадмаар шилдэг дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, оролцогч, Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч, хамгийн сайхан дээлтэй хүүхдийг тус тус шалгаруулна. Мөн энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болохоос гадна хүүхэд, залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолтыг зохион байгуулах юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.