Дэлхий дахиныг байлдан дагуулаад байгаа солонгос кино, цувралууд. Толгой эргэм хурц үйл явдлууд, өс хонзон, сэтгэлд багтамгүй өрнөл гээд л. Энэ бүх зүйл Өмнөд Солонгост яг байдаг зүйл үү? Солонгосчууд үнэхээр ийм ертөнцөд амьдардаг хэрэг үү? Мэдээж хэрэг кино юм болохоор хэтрүүлэг байгаа ч зарим нь бол бодит зүйл. Ингээд киноны үйл явдлын аль нь үнэн, худлыг хамтдаа харья.
ҮНЭН:
1. Офисын байдал: Үнэхээр офист маш хурцадмал байх үе бий. Урт удаан ажлын цаг, хатуу ширүүн өрсөлдөөн бол наад захын хэрэг. Ард нь байх хорлон, дотоодын зөрчил, албан тушаал ахих санаархал бүгд бодит гэж байгаа.
2. Хэт их хичээллэх: хувийн академиас эхлээд их, дээд сургуульд солонгосчууд маш их хичээл хийдэг. Нийгэмд гараад аятайхан ажил олохын төлөө гүрийж, хичээн зүтгэнэ. Өрсөлдөөнд ялахын тулд хичээлээс гадуур нэмэлт сургалт авах гэж хувиасаа мөнгө төлнө. Солонгос кинонд гардаг дээд сургуультай холбоотой зүйлүүд үнэн.
3. Буллинг: дээрэлхэлт бол бодит асуудал. Олон одод багадаа хүүхэд дээрэлхэж байсан хэргээр замналаа дуусгасан түүх бий.
4. Гэнэтийн бороо: Солонгосын тэнгэр ороо бусгаа. Ялангуяа хавар хэзээ ч бороо асгарч мэднэ. Гэнэт асгарах бороо туйлын үнэн.
5. Багын найз, ангийн хүүхэдтэйгээ таарах: БНСУ жижигхэн ч хүн ам олонтой улс. Хэрэв та төрөлх хотдоо, хуучин дүүрэгтээ амьдарч байгаа бол багын найзтайгаа тааралдах боломж өндөр.
6. Хажуугаар тохиолдлоор өнгөрөх мотоцикл: Солонгосын хоол хүргэлтийн үйлчилгээ хором төдий ч зогсдоггүй тул мотоцикл, скүтер газар сайгүй бий. Энэ бол бодит үнэн тул Сөүл хотоор зугаалахдаа мөргүүлэхгүйг хичээгээрэй.
ХУДАЛ:
1. Хэт залуу боссууд: Цуврал киноны ерөнхий захирал болгон 30 орчим насны, царайлаг, урьд өмнө эмгэнэлт явдалд орж байсан залуучууд байдаг. Үнэндээ бол Өмнөд Солонгосын ихэнх компанид ахмадаасаа эхлээд шат шатаар дээш ахидаг. Тиймээс хөгшчүүл тэднийг тийм хурдан дээш гаргана гэж байхгүй. Хэт залуу захирал Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулаад байж байх нь зөгнөл шүү.
2. Баячуудтай тохиролцооны гэрлэлт: Сохор болзоо, зуучлал байдаг ч баян өв залгамжлагчтай тохиролцон гэрлэх нь байлаа ч маш цөөхөн.
3. Нисэх буудалд хэн нэгнийг барих: Солонгос кинонд нисэх буудал дээр яаран очиж, хайртыгаа онгоцонд суухаас өмнө амжиж барьж авдаг үзэгдэл олон гардаг. Гэхдээ Сөүлийн түгжрээ, нисэх буудлын хатуу хяналат шалгалтыг бодоод үзэхээр энэ үзэгдэл кинонд л амжилт олох магадлалтай.