АНУ-ын том мужуудын нэг Техас байгалийн гамшигт өртлөө. Үерийн аюулд амиа алдагсдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, одоогийн байдлаар 111 болоод байна. 172 хүн сураггүй алга болжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп Техас мужид ажиллана гэдгээ мэдэгджээ.

Техасын төв хэсгийн Керр тойрог хамгийн их хохирол амссан байна.

Маш гэнэт үер буусан тул иргэд урьдчилан сэргийлж чадсангүй.

Гуадалупа голын түвшин эрс нэмэгдсэн нь үерийн гол шалтгаан байлаа.

Усны түвшин 9 метрт хүрсэн нь түүхэнд хоёрт орсон үзүүлэлт байв.

Аврагчид зогсоо зайгүй ажилласаар байна.

Маш олон машин живжээ.

Лагерьт амарч байсан хүүхдүүд сураггүй алга болсон.

Техаст онц байдал зарлаад байна.


Нисдэг тэргээр сураггүй алга бологчдыг хайж байна.

Амиа алдагчдын дотор 28 хүүхэд байна.

