Дөнгөж саяхан бүгд Лабубу хүүхэлдэй авахаар дугаарлан зогсож байсан бол хэдийн шинэ хүүхэлдэйн тренд гараад ирлээ. Хүүхэлдэй тоглоомын зах зээл ийм хурдан хувьсаж байсан түүх байхгүй. Вакуку хэмээх шинэ хүүхэлдэйг “Лабубугийн алуурчин” гэж нэрлээд байна.

Вакуку бол Ширэнгэн ойн дайчин. Нийлсэн хөмсөгтэй, жижигхэн соёотой, “зэрлэг” хүүхэд. Lабубутэй адилхан зүйл нь ижилхэн Хятадынх. 2025 оны гуравдугаар сард Miniso компаниас гаргасан хүүхэлдэй. Яагаад алдарт гарсан шалтгаан нь дүр төрхөд нь байгаа юм. Одоогийн хүүхэд залуус хэт гялгар, царайлаг, төгс төгөлдөр хүүхэлдэй хүсэхээ байжээ. Тиймээс элдэв сонин, өвөрмөц хүүхэлдэй сонгодог болжээ.
Тик-ток Вакуку хүүхэлдэйгээр дүүрсэн нь зарагдах шалтгаан болсноос гадна дэлгүүрүүд хуурамч Лабубугаар дүүрсэн тул хүүхэлдэй цуглуулагч нар Вакукуд шилжжээ.