Жилийн хамгийн халуун, хамгийн хүлээлттэй амралтуудын нэг бол яах аргагүй Үндэсний их баяр наадам билээ. Гэвч бүгд хөдөө, зуслан руу хөдөлдөг энэ өдрүүдэд хотоо сахиж үлдэх нь уйтгартай бус, харин ч эсрэгээрээ онцгой чөлөө, тайван мэдрэмж авчрах боломж. Наадмаар хотоо “эзгүйдүүлж” үлдэх нь хаа очиж сайхан санаа байж мэднэ. Доорх 9 санаа таны амралтыг бүтээлч, сэтгэл хангалуун өнгөрөөхөд тусална.
1. Хотоор аялах өдрийг өөртөө зориулах
Наадмаар түгжрэл багасч, гудамжууд чимээ багатай болдог нь хотын шинэ өнцгүүдийг нээх сайхан боломж. Сошиал дээр байнга хардаг ч очиж амждаггүй дурсгалт барилгууд, музей, номын сан, кофе шопуудаар аялах өдрийг төлөвлөөрэй.

2. “Нууц цэцэрлэг” олох эрэлд гарах
Хотоос нэг их холдохгүйгээр байгальд ойр мэдрэмж авч, дугуй, скүүтэр, мото, машинтайгаа явж болно. Эсвэл Google Map дээр эргэлдэж байгаад огт мэдэхгүй гудамж, ногоон булан руу алх.

3. Тагтан дээрх кино театр
Хэрвээ таны байранд тагт байдаг бол үдшийн сэрүү орсон хойно балкон дээрээ дэвсгэр дэлгээд, зөөврийн проектор, эсвэл зүгээр л лаптопоор дуртай киногоо үзэж, гэрийнхэндээ эсвэл найздаа, зөвхөн өөртөө “кино театр” бий болго. Халуун попкорн, жимсний коктейль, гэрэлтүүлэг нэмбэл бүр ч сайхан.

4. Голын эрэг, хотын гудамж дагуух номын уншлага
Ном уншихаар төлөвлөсөн ч завгүй өнгөрсөн саруудаа эргээд нэг харах хэрэгтэй. Наадмын амралтаар нэг өдөр гаргаж, номын дэлгүүр орж, өөртөө ном бэлэглэ. Дараа нь тухтай кафе, эсвэл гол, цэцэрлэг, байрны гадаа уншиж, “chill“-рч болно.

5. Хотын rooftop аялал
Зарим ресторан, лоунжууд наадмын үеэр ч нээлттэй байдаг. Тэгвэл хүн цөөтэй үед нь очоод rooftop дээрх оройн хоол, коктейльтой өдөр, үдшийг ганцаараа ч, хосоороо ч, найзуудтайгаа ч таашааж болно. Хотыг дээрээс харж, түр ч атугай амьдралын хурдаа сааруулах нь сэтгэлд таатай мэдрэмж төрүүлнэ.

6. Хотдоо зориулж хайрын захиа бич
UB-д, эсвэл өөрийн амьдралын дурсамжтай гудамжиндаа зориулж захиа бич. Энэ бол таны дотоод, уян мэдрэмжийг нээж, хотоо илүү хайрлах, дотно мэдрэмж төрүүлнэ.

7. Бүтэн өдрийн дугуйтай аялал
Зам сэлүүхэнд дугуйтай явах ч үнэхээр сайхан шүү. Тойрон аялж, дуртай газраа түр амсхийж, бяцхан амттай идээд, цааш үргэлжлүүлэн аялах хэрэгтэй. Нар мандах эсвэл жаргах үеэр үнэхээр төгс байх болно.

8. “Өөрийгөө гайхшруулах 24 цаг” challenge
Бичигдээгүй дүрэм: Өдөржин зөвхөн өмнө нь хийж үзээгүй зүйлсийг хийх. Жишээ нь:
Өглөөний цайг тагтан дээр, цэцэрлэгт хүрээлэнд уух
Өмнө нь огт туршиж байгаагүй хоолоо хийж эсвэл захиалж идэж үзэх
Шүлэг бичиж, танихгүй хүмүүст өгөх

9. Богино кино хийж үзэх
Утсаа ашиглаад, хэрэв камертай бол түүгээрээ богино кино хийгээд үзээрэй. Санаагаа эхэлж гаргаад, ямар ямар дүрс авахаа төлөвлө. Дараа нь хэсэг хугацаа зарцуулж суугаад, гоё дуу сонгож дэвсээд, хүсвэл бусадтай хуваалцаж болно шүү дээ.
