Хэдийгээр Плэй Тайм фестиваль дууссан ч, залгаад Үндэсний Их баяр наадам болон бусад эвентүүд та биднийг хүлээж байна.
За тэгэхээр, цаг агаар ийм байх нь дээ.
Үндэсний Их баяр наадмын нээлт, хаалтын ёслол

Энэ долоо хоногийн хамгийн том эвент бол Үндэсний Их баяр наадам юм. Улсын наадмын нээлт, хаалтын ёслолыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” нэрийн дор зангидаж, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж байгаа билээ.
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
Хэзээ: Нээлтийн ёслол 7-р сарын 11-ний өдөр 11:00-13:00 цагийн хооронд, хаалтын ёслол 7-р сарын 12-ний өдөр 21:30-22:00 цагийн хооронд
“Дээлтэй Монгол” Үндэсний хувцасны наадам

Эрт цагаас нааш монголчууд дээлээрээ гангарсаар өдийг хүрсэн. Монголчууд угсаатны онцлогоос хамаарч, хоорондоо эрс ялгаатай, өвөрмөц өмсгөл, зүүлтийг хэрэглэдэг. “Дээлтэй Монгол” наадмын үеэр угсаатны зүйн олон аймгийн гоёлын хувцас, хэрэглэлтэй танилцах боломжтой.
Хаана: Сүхбаатарын талбайд
Хэзээ: 7-р сарын 8-ны өдөр 11:00-17:00 цагийн хооронд
“Өндөр Гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн

Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан дэлгээд буй “Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Эрдэнэзуу музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 130 орчим үзмэрийг олны хүртээл болгож байна.
Тухайлбал, энд XVIII зууны үеийн “Өндөр гэгээн Занабазар голлосон соёмботой Жавзандамба хутагтуудын дүр” шүтээн зураг, 97х77 см хэмжээтэй “Өндөр гэгээн” зэс хөөмөл баримал, Монгол улсын хосгүй үнэт бүтээл “Занабазарын мутрын дардас”, “Хатан эх Ханджамцын хөрөг” зэрэг бүтээлүүд олны мэлмийг баясгаж байгаа юм.
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд
Хэзээ: 7-р сарын 7-28-ны өдрүүдээр
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
“Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэн

Баяр наадмын өдрүүдээр Чингис хаан Үндэсний музейд 60 уран бүтээлчийн 138 бүтээлээр дэлгэгджээ.
Эдгээр бүтээлүүд нь ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрөлд зангилагдаж байна.
“Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд Монголоос гадна Буриад, ӨМӨЗО-ны уран бүтээлчид өөрсдийн урлалаар чимэг нэмж буй юм. Үүнд оролцогч дархчуулын гол бүтээлүүдээс гадна эртний эдлэл цуглуулагчдын сан хөмрөгөөс Өндөр гэгээнтэн Занабазарын мутрын урлал бүтээлүүдийг энд дэлгэсэн байна.
Хаана: Чингис хаан Үндэсний музейд
Хэзээ: 7-р сарын 4-20-ны өдрүүдээр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Морь, бөх, сур

Баярын өдрүүдээр монголчуудын хамгийн ихээр сонирхож, шимтэн үздэг төрөл бол хурдан морины уралдаан, үндэсний бөхийн барилдаан байдаг.
Хүчит бөхийн барилдаан 7-р сарын 11, 12-ний өдрүүдэд болно.
Харин 7-р сарын 10-ны өдөр хязаалан, шүдлэн, 7-р сарын 11-ний өдөр азарга, их нас, 7-р сарын 12-ний өдөр соёолон, дааганы уралдаантай.
Тэгвэл сурын харваа 7-р сарын 7-ний өдөр урианхай сурын наадаанаар эхэлнэ.
“Ay Yola“ хамтлаг Монголд

Архангай аймаг дахь “Ара” фестивалийн энэ удаагийн зочин хамтлагаар “Ay Yola“ ирэхээр болсон. Тэд башкир үндэстний хөгжмийн зэмсэг болох курай, домбра, кубыз зэргийг хослуулан тоглодгоороо алдартай.
Хаана: Архангай аймагт
Хэзээ: 7-р сарын 13-ний өдөр.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
“Тайга” фестиваль

Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо анх удаа зохион байгуулагдаж буй “Тайга” фестивальд дотоодын шидээвэр рок поп, хип хоп, амьд хөгжмийн хамтлагуудаас гадна DJ сет нэгэн дор чуулах нь ээ. Энэ фестиваль долоо хоног үргэлжилнэ.
Хаана: Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо
Хэзээ: 7-р сарын 14-20-ны өдрүүдээр.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Уяачдын наадам

Улсын наадам 7-р сарын 12-ний өдөр өндөрлөдөг бол залгаад уяачдын наадам 7-р сарын 13-ний өдөр болдог. Сонгомол гурван насны морьдын уралдаанаас гадна жороо морьдын уралдаан, хүчит 128 бөхийн барилдааныг та Хүй долоон худагт үзэх бололцоотой.
Налайх дүүргийн наадам

Хаана: Налайх дүүргийн нутаг дэвсгэрт
Хэзээ: 7-р сарын 8, 9-ний өдрүүдээр.