UBLife Logo
Хөгжим

Jungkook, IU хоёр дэлхийд хамгийн алдартай к-поп од

Jungkook, IU хоёр дэлхийд хамгийн алдартай к-поп од

“Arirang TV”-ээс өчигдөр /2025.07.08/ гадаадын хөгжим сонирхогчид дунд явуулсан санал асуулгынхаа дүнг танилцууллаа. “Таны хамгийн дуртай к-поп од” гэсэн тус санал асуулгыг зургаадугаар сарын 23-наас долоодугаар сарын 7 хүртэл зохион байгуулсан бөгөөд 94 орны 601 хүн оролцсон байна.

Хайртай эрэгтэй одын асуулгад BTS хамтлагийн Jungkook 12,7 хувийн саналаар тэргүүлсэн. Түүний араас хамтлагийнх нь андууд Jimin (11.1%), RM (6.9%), V (6.5%), J-Hope (6.0%) саналаар удаалжээ. Тэдний дараа SHINee хамтлагийн Taemin 4.9%, мөн BTS’ хамтлагийн Jin 3.7% санал авсан байна.

Хайртай эмэгтэй одын санал асуулгыг АйЮ 17.0 хувийн саналаар итгэл төгс тэргүүлсэн. Араас нь BLACKPINK хамтлагийн уран бүтээлчид дараалжээ. Rosé 11.3% санал, Jennie,  Lisa хоёр тус бүр 10.6% санал авсан бол aespa-гийн Карина (5,5%), BLACKPINK-ийн Jisoo (5.1%) дараагийн байрт оржээ.

“Солонгос контентыг хаана хамгийн их үздэг вэ” гэсэн асуултад хариулагчдын 55,1% нь YouTube гэж хариулсан. Дараа нь олон нийтийн сүлжээнүүд 14,4%, Netflix, Disney+ зэрэг платформууд 12,1%, богино бичлэгийн TikTok, YouTube Shorts 7,7%, телевиз 6,7% саналаар орж, оролцогчдын 4 хувь нь бусад гэсэн хариулт өгсөн байна.

Санал асуулгад оролцсон 94 орноос хамгийн олон хүн оролцсон нь Ану бөгөөд нийт 17,6 хувийг эзэлсэн. Араас нь Филиппин (6,9%), Япон (6,9%), БНСУ (5,1%), Энэтхэг (4,7%), Их Британи (4,7%), Хятад (4,5%), Малайз (3,7%), Индонез (3,6%), Канад (3,4%), Вьетнам (3,4%), Тайланд (3,0%) орж, Франц, Герман, Мексик, Бразил, Испани, Бангладеш, Аргентин, Нидерланд, Сингапур, Оман, Бутан, Тунис, Италиас мөн цөөхөн ч гэсэн хариулт иржээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.