UBLife Logo
Спорт

Өрсөлдөгчөө “зальдаж” давсан Сэлэнгэ аймгийн түрүү бөхөд цол олгохгүй

Өрсөлдөгчөө “зальдаж” давсан Сэлэнгэ аймгийн түрүү бөхөд цол олгохгүй

Сэлэнгэ аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр дууссан.

Энэ наадамд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат аймгийн заан Э.Алтанбаяр, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат аймгийн заан Э.Төмөрсүх нар түрүү булаалдахаар шалгарсан юм.

Гэвч түрүү, үзүүрийн барилдаан будлиантай болж, наадамчин олныг бухимдуулсан. Хоёр бөхийг засуул шаардлага тавьж, голлуулах үед Э.Алтанбаяр өрсөлдөгчөө гэнэдүүлэн араас нь дайрч унагасан.

Тэгвэл Үндэсний Бөхийн холбооноос дөнгөж саяхан мэдэгдэл гаргаж “Э.Алтанбаярыг дүрмийн бус барилдаанаар давсан гэж шийдээд шинэ цолыг нь хүчингүйд тооцлоо”.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.47.49
mongol hun monuu
ЗОЧИН\18.140.238.59
Шударга шийдвэр ба