Японы Нагоя хотод сүмо бөхийн тэмцээн зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Макүшитагийн зүүний гуравт жагсаж байгаа манай бөх, Архангай аймгийн Булган сумын уугуул, Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Асахакүрюү хэмээх Р.Жамьянтогтох өчигдөр анх удаа жюүрёо зиндаанд барилдаж үзлээ. Д.Рагчаа гарьдын хүү гэхээр дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү болж байгаа юм.
Жюүрёогийн 12 дахь бөх Оцүжитэй гар зөрүүлж, урагш дайрсаар ёрикири мэхээр ялж, 3 даваатай, өвдөг шороодолгүй явж байна. Барилдааны дараа сэтгүүлчдэд “Жюүрёо зиндааны бөхчүүдийн маваши, ордон, үс засалт гээд огт өөр байлаа. Гэхдээ барилдаандаа хамаг анхаарлаа хандуулсан. Юуны өмнө дахиад нэг давах хэрэгтэй” гэж ярьжээ.
Асахакүрюү – 26 настай. 181 см өндөр, 146 кг жинтэй.