UBLife Logo
Спорт

Монголд болсон 3х3 ДАШТ сошиал сүлжээний рекорд тогтоолоо

Монголд болсон 3х3 ДАШТ сошиал сүлжээний рекорд тогтоолоо

Саяхан Монголд болсон 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ нь хандалт, хүртээмж, нөлөөллийн хүрээгээр 3х3 сагсан бөмбөгийн шинэ дээд амжилтыг тогтоож, гол үзүүлэлтэд шинэ жишиг тогтоолоо.

Тэмцээний видео бичлэг нийт 253 сая хандалттай байсан нь 2023 оны 160 сая хандалтыг хол давсан үзүүлэлт боллоо. Нийт хүртээмж 257 саяд хүрсэн нь өнгөрсөн жилийн өсөлтөө баталсан хэрэг байв.  Хэрэглэгчдийн идэвх ч мөн өндөр байж, 9 сая болсон нь 3х3 сагсан бөмбөг спорт сонирхогчид төдийгүй нас насны хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байгаагийн нотолгоо боллоо.

FIBA 3x3 холбооны Гүйцэтгэх захирал Алекс Санчес “Монголд болсон ДАШТ үнэхээр гайхамшигтай явагдаж өндөрлөлөө. Цахим ертөнцөд тогтоосон амжилтаараа бид ихэд бахархаж байна. Ур чадвараа харуулсан тамирчид, хүрэлцэн ирсэн мянга мянган хөгжөөн дэмжигчид, Монголд анх удаа болсон ДАШТ-ийг зохион байгуулагчид та бүхний ачаар энэ амжилтад хүрлээ. Үнэхээр гайхалтай байлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Энэ ДАШТ цахим ертөнцийн дээд амжилтуудыг эвдсэнээс гадна 200 мянга гаруй шинэ дагагч нэмж чадсан. Мөн дэлхийн 200 гаруй улс орон, газар нутагт цацагдсан нь өмнөх 160-аас хол давуу тоо байлаа. Ингэснээр Монголын түүхт Сүхбаатарын талбайд болсон тэмцээнийг улам олон хүн үзэх боломжтой болсон юм.

Энэ төрлөөр сагсан бөмбөгийн хүчирхэг гүрэн гэлтгүй аль ч улс орон амжилтанд хүрэх боломжтой гэдгийг энэ удаагийн ДАШТ дахин нотоллоо. Нидерланд, Монголын эмэгтэй багуудын авсан медаль онцгой ач холбогдолтой бөгөөд урт хугацааны төлөвлөлт, хичээл зүтгэлийн үр дүнг харуулж байна.

Монгол Улс ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсны дараа ФИБА холбооноос “FIBA 3x3 Asia Cup 2027” тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулах эрх өгснөө зарлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.