UBLife Logo
Спорт

“Москва 1980” олимпын наадмын 45 жилийн ой

“Москва 1980” олимпын наадмын 45 жилийн ой

1980 оны долоодугаар сарын 19-нд Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд ХХII зуны олимпын наадмын нээлтийн ёслол болсон юм. ЗХУ анх удаа хүлээж авсан энэ олимп одоо ч хүртэл дурсагдсаар байна.

Олимпын бамбар

1980 оны олимпын эрхийн төлөө тэр үед хүйтэн дайнд сөргөлдөж байсан ЗХУ, АНУ-ын Москва, Лос-Анжелес хотууд өрсөлдсөн билээ. Москва санал хураалтад ялснаар олимпын наадам анх удаа социалист оронд явагдах болсон.

Олимпын өмнө Москвад том бүтээн байгуулалт өрнөсөн. Олимпийский, Измайлово спорт цогцолбор, Динамо цэнгэлдэх хүрээлэн, дугуйн зам, Космос зочид буудал, Шереметьево-2 нисэх буудал гээд олон барилга баригдсан нь одоо ч сүндэрлэсэн хэвээр.

Олимпын бэлгэ тэмдэг шалгаруулах уралдаанд Мишка баавгай түрүүлжээ. Зураач Виктор Чижиковын энэ баавгай бүх ард түмний хайртай баатар болсон билээ.

Москва олимпын үеэр ЗХУ-ын засгийн газраас гадаадын ховор бараа оруулж ирсэн нь лаазтай шар айраг, бохь, Fanta, Marlboro зэрэг байлаа.

Нээлтийн ёслолын үеэр сансрын нисэгч Леонид Попов, Валерий Рюмин нар сансраас мэндчилгээ дэвшүүлсэн.

Нээлтийн ёслол гурван цаг үргэлжилж, 16 мянган хүн оролцжээ.

Москвагийн олимпын наадамд манай 43 тамирчин оролцжээ. Тус олимпоос чөлөөт бөхөөр МУГТ Жамцын Даваажав, жүдо бөхийн төрөлд Ардын багш, МУГТ Цэндийн Дамдин нар мөнгөн медаль, чөлөөт бөхийн төрөлд МУГТ Дугарсүрэнгийн Оюунболд, жүдо бөхийн төрөлд МУГТ Равдангийн Даваадалай нар хүрэл медаль хүртэж, таван тамирчин шагналт байр эзэлж 80 орноос 22-р байрт орсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.