UBLife Logo
Спорт

Б.Очирсайхан Исэгахама дэвжээнд барилдана

Б.Очирсайхан Исэгахама дэвжээнд барилдана

Мэргэжлийн сүмогийн Исэгахама дэвжээ шинэ монгол бөхтэй болох гэж байна. Тус дэвжээнд дадлага хийж байгаа Б.Очирсайхан ирэх Намрын тэмцээнд шинэ бөхийн шалгалтад орох болжээ.

Тэрээр 2018 онд Японд ирсэн. Канагава мужийн Асахигаока сургуульд элсэж, 2021 онд төгссөн. Төгсөөд Исэгахама дэвжээнд орсон ч гадаад бөхийн орон тоо байхгүй байсан тул ёкозүна Тэрүнофүжиг зодог тайлтал хүлээхээс өөр аргагүй болжээ. Ингээд удаан хүлээсний эцэст мэргэжлийн сүмод орох болсон байна. Исэгахама дэвжээнд одоо Сэйхакүхо Ө.Дэмиджамц барилдаж байгаа ч Сэйхакүхог Миягино дэвжээ гэж бүртгэсэн тул Б.Очирсайхан барилдах эрхтэй болсон байна.

Б.Очирсайханыг мэргэжлийн шинжээчид эртнээс ажиглаж байгаа. Одоо комүсүби, сэкивакэтэй ижил хүчтэй, тэдэнтэй өрсөлдөх бөх гэж үнэлж байгаа юм. Дэвжээнийхээ бэлтгэл дээр макүшитагийн бөхөд ялагддаггүй гэнэ.   

Б.Очирсайхан 22 настай, 190 см өндөр. Канагава мужийн шигшээд багтан, Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд орж, багаараа шөвгийн наймд шалгарч байсан. 2020 оны Токио олимпын бамбарын буухианд Канагава мужийг төлөөлөн оролцсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.