UBLife Logo
Технологи

50GB дата дуусахад 7 хоног үлдлээ: Энэ датагаар юу хийж болох вэ?

50GB дата дуусахад 7 хоног үлдлээ: Энэ датагаар юу хийж болох вэ?

Яг долоо хоногийн дараа долдугаар сар дуусах гэж байна. Гэхдээ гуниглах хэрэггүй. Хэрэв 50GB дататай бол таны зун дөнгөж эхэлж байна гэхэд болно. Аялалд гарахдаа, хөдөө явахдаа, найзуудтайгаа уулзахаар хотоор зугаалж явахдаа хамгийн хэрэгтэй зүйл бол интернэт.

Тэгвэл хамтдаа 50GB датагаар яг юу хийж болохыг сонирхоё:

Кино үзэх дуртай нэгэнд:

HD чанартай (720p) кино 1 цагт дунджаар 1.5GB дата хэрэглэдэг.

Тэгвэл 50GB датагаар:

33 цагийн кино буюу 16 бүрэн хэмжээний кино,

Netflix-ийн бүтэн цувралын 3–4 улирал үзэж болно!

(“Stranger Things” эсвэл “The Bear”-ийг бүтэн binge хийх боломжтой гэсэн үг!)

TikTok скроллчид

TikTok үзэхэд 1 минутанд ойролцоогоор 10MB хэрэглэдэг.

Тэгвэл 50GB = 5000 минут = 83 цаг!

Товчоор хэлбэл:

Өдөрт 2 цаг TikTok үзлээ гэхэд 41 хоног хангалттай үзнэ.

Хөгжимгүй л бол хорвоо утга учиргүй санагддаг хүмүүст

Spotify, Apple Music-ээр 1 цаг хөгжим сонсох үед 40–70MB дата хэрэглэдэг.

Тэгвэл 50GB = 750–1250 цагийн хөгжим

Өдөрт 5 цаг сонсвол 150–250 хоногийн турш хөгжим сонсох боломжтой. Хагас жил хангалттай дуу сонсох дата гэсэн үг.

Харин аялагчдад?

Google Maps 1 цагийн байршил заах үйл явцад ойролцоогоор 5MB хэрэглэдэг.

Тэгвэл 50GB = 10,000 км замын заавар

Улаанбаатар → Хөвсгөл (Хатгал) → Улаангом (Увс) → Ховд → Улиастай (Завхан) → Арвайхээр → Даланзадгад (Өмнөговь) → Сайншанд → Чойбалсан → Баруун-Урт → Улаанбаатар гэж явахад л 5,500 орчим км болно гээд бод доо.

Инстаграмчдад

Нэг зураг, стори нийтлэхэд ойролцоогоор 3–5MB хэрэглэдэг.

Тэгвэл 50GB датагаар:

Та 10,000 хүртэл зураг, стори, reels нийтэлж чадна.

Өөрөөр хэлбэл, нэг амралтын 100 дурсамжийг 100 өөр өнцгөөс, өглөө бүр нар мандахаас оройн галын наадам хүртэл бүгдийг хуваалцах боломжтой гэсэн үг.

Zoom & Video Call

1 цагийн Zoom яриа = 600MB–1GB

Тэгвэл 50GB = 50–80 цагийн видео уулзалт

Хайртай хүнтэйгээ, найзуудтайгаа эсвэл гэрийнхэнтэйгээ 2 сар өдөр бүр 30 минут дуудлага хийх боломжтой дата.

Онлайн тоглоомууд

PUBG, Mobile Legends, COD зэрэг утасны тоглоомууд 1 цагт 40–150MB хэрэглэдэг.

50GB датагаар: 300–1000 цагийн тоглоом

Тоглож байхдаа Discord асааж, YouTube давхар явуулах ч боломжтой.

Hotspot-оо асааж бусдад хуваалцахад ч хангалттай

1GB датагаар дунджаар 4 хүн 30 минут TikTok болон YouTube үзэж чадна.

50GB = 100+ найзын гар утсанд “амь өгнө”

Тэгвэл яг одоо юу хийх вэ?

Та энэ бүхнийг хийж болох 1 сарын хугацаатай 50GB дата багцыг:

Unitel апп болон Toki апп-аар дансаа цэнэглээд 50% хямдралтайгаар буюу ердөө 25,000₮-өөр авах боломжтой.

Урамшуулал 7-р сарын 31-нд дуусах тул яараарай!

Датандаа санаа зоволгүй зуны сүүлийн сарыг адал явдлаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл одоо л амжиж идэвхжүүлээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.