7-р сарын 9-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо зуны “Galaxy Unpacked” арга хэмжээ болж, “Samsung” шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Энэ үеэр Galaxy Z цувралын Fold7, Flip7, Flip7 FE утас, Galaxy Watch Ultra, Galaxy Watch8 (Энгийн болон классик) гэсэн зургаан бүтээгдэхүүнээ дэлгэсэн юм.
Galaxy Z Fold7 - инженерчлэлийн гайхамшиг
Galaxy Z Fold7 утас өмнөх загвараасаа эрс нимгэрч, хөнгөрчээ. Дэлгээгүй үедээ 8.9 мм нимгэн байгаа нь Fold6 загвараас даруй 3.2 мм-ээр нимгэн аж. Харин дэлгэгдэхээрээ ердөө 4.2 мм.

Galaxy Z Fold7-д хэд хэдэн шинэчлэл хийсэн нь зах зээл дээрх бүхий л дэлгэгддэг ухаалаг утаснаас ялгарах онцлог болж чаджээ. Хавтасны дэлгэц нь одоо булангаас булан хүртэл 6.5" хэмжээтэй болсон бол үндсэн дэлгэц нь бүр ч илүү өргөн харьцаатай, гайхалтай 8" хэмжээтэй болж, олон төрлийн ажлыг давхар амжуулах боломж олгож буй.
Хөдөлгөөнт AMOLED дэлгэц нь 21:9 харьцаатай болсон нь энгийн ухаалаг утсыг санагдуулна. Ийм ч учраас дэлгэгдэхээрээ яг л таблет шиг. Дэлгэц нь дотор болон гадна талдаа адилхан зураглалтай.
Нугасны эд бүр нь нимгэрч, жижгэрснээр илүү уян хатан болж, олон дахин нээж хаахад эвтэйхэн, эдэлгээ даахуйц болжээ. Дэлгэц нимгэрсэн мөртлөө илүү бат бөх болсон нь Corning Gorilla Glass Ceramic 2 технологи, хөнгөн цагаан, титан ашигласантай нь холбоотой аж. Ийнхүү нугардаг утасны технологид үсрэнгүй дэвшлийг авчирсан, IP48 зэрэглэлийн ус, тоосны хамгаалалттай, баргийн доргилтод гэмтэхгүй, урьд урьдынхаас бат бөх утас бүтсэн байна.
Мэдээж гайхалтай хүчирхэг. Snapdragon 8 Elite процессортой Galaxy Z Fold7-ийн NPU 41 хувь, CPU 38%, GPU 26 хувиар хүч нэмжээ. Төв процессор нь 38 хувиар илүү хурдан, 16GB RAM-тай тул гацна гэсэн ойлголт байхгүй, график процессор нь 28 хувиар сайжирсан учир тоглоом тоглох, графикийн өндөр хүчин чадал шаардсан программ ажиллуулахад саадгүй.
Хувийн туслах, студи
“Samsung”-аас өнгөрсөн жил хиймэл оюун ухаанд суурилсан One UI 7-г танилцуулсан бол энэ удаад тус технологийн дараа үеийг танилцуулж, ухаалаг утасны шинэ эринг тунхаглав. Тодорхой функцүүдийн цуглуулга болсон, зүгээр нэг ухаалаг төхөөрөмж биш, эзнийхээ өдөр тутмын дадал, амьдралын хэв маягт тааруулан шаардлагатай мэдээллийг хүргэдэг, жинхэнэ туслах болж буй. Текст хэлбэрээр өгөгдөл оруулж, юу болж байгааг тайлбарлах шаардлагагүйгээр, утас өөрөө орчны дуу чимээ, дүрс зэргийг хүлээж аваад, тухайн нөхцөл байдлыг харгалзаж үзэж, эзэнтэйгээ зэрэг бодоод, зохих арга хэмжээг дэвшүүлээд явна гэсэн үг. Тухайлбал, хөргөгчнийхөө зургийг аваад ямар хоол хийх вэ гэж асууж болно, эсвэл шүүгээгээ харуулаад юу өмсөхөө шийдэлцэж болно. Илүү амьд, илүү мэдрэмжтэй AI.
“Google”-ийн хамгийн сүүлийн үеийн Android 16 үйлдлийн систем
Хиймэл оюуны Gemini 2.5 pro хувилбар
Gemini Live ухаалаг систем
Дүрс бичлэг бүтээх Veo3 модель
Circle to search хайлтын загвар

Камер нь мөн түвшин ахиж, мэргэжлийн өргөн өнцгийн дурангаар 200 мегапикселийн чанартай зураг авах боломж бүрджээ. Харин нүүрэн талын дуран нь 100 градусын хараатай, 10 мегапикселийн дуран аж. Photo assist хэмээх хиймэл оюунд суурилсан программ нь хувийн студи л гэсэн үг. Зураг дээрх илүү дутуу зүйлсийг арилгах, дүрс бичлэгэн дэх хүсээгүй дуу чимээг арилгахад маш амархан боллоо.
Контент бүтээхэд хэзээ ч ийм амархан байгаагүй.
Бүх мэдээлэл сэйфэнд
Хэрэглэгчийн хувийн бүх мэдээлэл, хиймэл оюунтай харилцсан бүх мэдээлэл зөвхөн тухайн төхөөрөмж дээрээ л хадгалагдах бөгөөд хаашаа ч дамжихгүй. Мэдээллийн аюулгүй байдлын KEEP системийг гар утсанд суулгасан сэйф гэж ойлгож болно. Аппликэйшнүүд зөвхөн өөрт хамаарах мэдээлэлд л нэвтэрч чадна.
Galaxy Z Flip7 | Z Flip7 FE
“Galaxy Unpacked”-аар Z цувралын өөр хоёр утсыг танилцуулсан нь Flip7 болон тус утасны арай хямд хувилбар болох Flip7 FE байлаа. “Samsung”-ийн инженерүүд халаасны төгс ухаалаг утсыг бүтээжээ. Энэхүү хоёр утас нь мөн AI-аар тоноглогдсон, дээр дурдагдсан системийн шинэчлэлүүдийг бүрэн шингээсэн. Амьдралынхаа дурсамжтай агшнуудыг өндөр нягтаршилтай 50 MP камераар аваад, үлдсэнийг нь ProVisual Engine, хиймэл оюунд даатгахад болох аж. Эвхэгддэг учраас энгийн утас шиг бариад, нугалж гартаа бариад, нугалаад хажуугаар нь, эсхүл босгож тавцан дээр тавиад гэх мэтээр янз бүрээр авч зураг болно. Үүнээс гадна, арын өндөр чадалтай камераараа сельфи хийж болдог нь эвхэгддэг утасны томоохон давуу тал шүү дээ.

Flip7 FE загварын хувьд үндсэн загвараасаа 20 хувиар хямд зарагдах юм. Батарейг нь нэг цэнэглээд найман цаг тасралтгүй видео үзэх боломжтой.
Galaxy Watch8 series
Шинээр танилцуулсан гурван төрлийн ухаалаг цаг нь гүйлтийн болон нойрны дасгалжуулагчтай, зүрх судасны эрүүл мэндийг хянах BioActive мэдрэгчтэй. Хэрэглэгчийн гүйлтийг шинжиж дүгнээд 160 төрлийн мэргэжлийн хичээлүүд санал болгох аж. Нойр хянах систем нь хэр удаан, гүн унтаж байгааг, хүчилтөрөгчийн хангамж хэр байгааг, хурхирч байгаа эсэх зэрэг мэдээллийг төвлөрүүлэн, илүү сайн амрах, эрүүл дадал суулгахад тусална.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.samsung.com/mn
Ultra хүчирхэг. Ultra загварлаг. Ultra Unfolds урьдчилсан захиалга өнөөдрөөс эхэллээ.

Урьдчилан захиалаад гайхалтай бэлгүүдийг аваарай!
Galaxy Z Fold7 захиалаад Galaxy Watch7 (44mm) ухаалаг бугуйн цаг
Galaxy Z Flip7 захиалаад Galaxy Watch7 (40mm) ухаалаг бугуйн цаг
Galaxy Z Flip7 FE захиалаад Galaxy Buds3 чихэвч
Захиалга авч буй албан ёсны дистрибьютерүүд:
PC mall, Mobicom, Sain Electronics, Technozone, Unitel, SmartStore, BSB Service LLC
Дистрибьютерүүдийн бодлогоос хамаарч үнэ болон, бэлгийн сонголт өөр байх боломжтой тул урьдчилсан захиалгыг хийхдээ албан ёсны дистрибьютерүүдээс сонгон дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.