UBLife Logo
Технологи

Илон Маск “Apple” компанийг шүүхэд өгнө гэв 

Ub.life
Ub.life
Илон Маск “Apple” компанийг шүүхэд өгнө гэв 

Илон Маск xAI компанийнхаа нэрийн өмнөөс Apple компанид зарга үүсгэхээ мэдэгдлээ. Тэрбээр App Store санд тэдний өрсөлдөгч болох OpenAI компанийн ChatGPT-г илүүтэй сурталчилж, X болон Grok аппликейшнийг “Must Have” хэсэг байршуулахгүй байгаа нь шударга бус үйлдэл гэжээ. 

Харин OpenAI компанийн үүсгэн байгуулагч Сэм Олтман үүний хариуд Илон өөрөө X платформ дахь алгоритмээ ашиглан өөрийн постыг бусдад хүчээр илүү харуулдаг гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн App Store-д DeepSeek, Perplexity AI зэрэг бусад аппликейшнууд зарим оронд тэргүүлж байсан удаатай бөгөөд өрсөлдөөн үргэлж ширүүн байдгийг Маск хүлээн зөвшөөрөх ёстой гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.