UBLife Logo
Технологи

Save-it-later: Интернэтгүй үед ч унших боломжтой 5 апп

Ub.life
Ub.life
Save-it-later: Интернэтгүй үед ч унших боломжтой 5 апп

Хэрэгтэй мэдээ, нийтлэл харсан ч дараа тухтай уншъя гээд хадгалах үе бишгүй тохиолддог. Гэвч эргээд түүнийгээ олоход хэцүү, эсвэл онгоц, унаанд интернэтгүй, нээж унших боломжгүй үед “Pocket“ аппликейшн л аминд ордог байв. Харамсалтай нь, Mozilla компани энэ сард тус апп аа хаах гэж байгаагаа мэдэгдээд байна. Тэгвэл “Pocket“-ийг орлох, интернэтгүй ч унших боломжтой 5 шилдэг апп-г танилцуулъя.

Matter

  • iOS болон Chrome, Safari, Firefox өргөтгөлтэй

  • Offline унших горимтой

  • AI туслагч болон нийтлэл сонсох боломжтой

  • Үнэгүй, Pro хувилбар нь жилд $79.99

Matter нь зөвхөн уншихаар зогсохгүй, нийтлэлийг сонсох, AI-аас асуулт асуух, видео, подкастаас тэмдэглэл хийх зэрэг боломжтой.

Instapaper

  • iOS, Android дээр ашиглах боломжтой

  • Хадгалсан нийтлэлүүдээ интернэтгүй үед унших боломжтой

  • Kindle рүү илгээх, дуу хоолойгоор сонсох зэрэг функцтэй

  • Үнэгүй, Premium хувилбар нь жилд $59.99

Хадгалсан нийтлэлүүдээ оффлайн унших, тухайн өгүүллээс хэсэг эш татах, текстээ дуугаар сонсох боломжтой. Pocket-оос өгөгдлөө хялбархан шилжүүлэх, мөн Premium хувилбарт гурван сарын үнэгүй эрх авах боломжтой.

Readwise Reader

  • RSS feed, YouTube, Twitter thread зэргийг хадгалах боломжтой

  • Offline унших, хайх, AI туслагчтай

  • Тэмдэглэл, аннотац хийхэд тохиромжтой

  • 30 хоног үнэгүй, дараа нь $9.99/сар

Readwise Reader нь уншсан зүйлдээ тэмдэглэл, эшлэл үлдээдэг хүмүүст төгс сонголт юм. RSS, YouTube, X, PDF гэх мэт олон төрлийн контентыг нэг дор унших, цэгцлэх боломжтой. Унших явцдаа хийсэн тэмдэглэлүүдийг Obsidian, Notion зэрэг аппууд руу автоматаар холбодог нь давуу талтай.

DoubleMemory

  • Mac, iOS-д зориулагдсан

  • Cmd+C-г 2 удаа дарж линк хадгалах энгийн шийдэл

  • Интернэтгүй үед унших болон хайлт хийх боломжтой

  • Сард $3.99, жилд $17.99

DoubleMemory нь Apple хэрэглэгчдэд зориулсан тун хялбархан хэрэглээтэй бөгөөд Mac дээр зөвхөн Cmd + C товчийг 2 дарахад л контентоо хадгалж болно. Уншихад хялбар Pinterest хэлбэрийн интерфэйстэй, бүртгэлгүйгээр ч хэрэглэж болдгоороо онцлог. iCloud-оор дамжин бүх төхөөрөмжид автоматаар синк хийгддэг.

Wallabag

  • Open-source, Android/iOS болон вэб дээр ажилладаг

  • Offline уншилт, Pocket-оос өгөгдөл импортлох боломжтой

  • Хэрэглэгч өөрөө сервер дээрээ суулгаж ашиглах боломжтой

  • Hosted хувилбар нь жилд €11

Wallabag нээлттэй эх сурвалжтай бөгөөд хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн өөрөө тохируулах боломжтой. Унших горим, хөнгөн хэрэглээ, олон төхөөрөмж дээр ажилладаг байдал нь үүнийг интернэтгүй үед хэрэглэхэд төгс сонголт болгодог. Мөн Pocket, Instapaper зэрэг үйлчилгээнүүдээс өгөгдөл импортлох боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.