UBLife Logo
Технологи

Хиймэл оюун шинэ төгсөгчдийн ажлын байруудыг “булааж” эхлэв

Ub.life
Ub.life
Хиймэл оюун шинэ төгсөгчдийн ажлын байруудыг “булааж” эхлэв

Хиймэл оюун хүний хөдөлмөрийг орлох уу гэсэн асуулт сүүлийн жилүүдэд маргаан дагуулж байсан ч, одоо бол бодит байдалд хэдийн биеллээ олсныг судалгаанууд харуулж байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас хийсэн судалгаагаар ажил олгогчдын 40 хувь нь хиймэл оюуны тусламжтайгаар тодорхой ажлын байрыг автоматжуулах боломжтой гэж үзэн, ажилтнуудаа цомхотгохоор төлөвлөж байгаа ажээ.

VC фирм SignalFire-ийн LinkedIn дээрх 600 сая ажилтны шилжилтийг судалсан дүнгээс харахад технологийн компаниуд 2024 онд шинэ төгсөгчдийн ажилд авах тоогоо бууруулж, оронд нь туршлагатай мэргэжилтнүүдийг илүүтэй авч эхэлсэн байна. Тухайлбал, Big Tech компаниуд шинэ төгсөгчдийг ажилд авах хэмжээ 25 хувиар буурсан бол 2-5 жил ажилласан мэргэжилтнүүдийг авах нь 27 хувиар нэмэгджээ.

Хиймэл оюун нь анхан шатны түвшний даалгавруудыг гүйцэтгэхэд өндөр үр ашигтай болсон нь төгсөгчдийн ажилд орох боломжийг хязгаарлаж байна. Жишээлбэл, код бичих, санхүүгийн судалгаа хийх, программ суулгах зэрэг үүргийг хиймэл оюун богино хугацаанд, хялбархан гүйцэтгэх болсон.

Мөн “AI хэрэгслүүд миний өмнө нь гардаж хийдэг байсан бараг бүх ажлыг хийж чадна" гэж Rogo компанийн үүсгэн байгуулагч, санхүүгийн шинжээч Габе Стенгел онцолсон байна.

Харин энэ трэндтэй зэрэгцэн технологийн салбарт туршлагатай мэргэжилтнүүдийн эрэлт буураагүй, харин ч өссөн байна. Энэ нь ажил хайгчдад хиймэл оюуныг үр дүнтэй ашиглах чадвартай байх гэсэн шинэ шаардлагыг бий болгож байгааг SignalFire-ийн мэргэжилтнүүд анхаарууллаа. Тэд шинэ төгсөгчдөд “Хиймэл оюуны хэрэгслүүдийг ашиглах ур чадвараа хөгжүүл. Хамгийн сайнаар ашиглаж чадвал AI чиний ажлыг булаахгүй” гэж зөвлөжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.