UBLife Logo
Байгаль орчин

Ногоон байгууламж арчилдаг ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ

Ub.life
Ub.life
Ногоон байгууламж арчилдаг ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг дүүргүүд хариуцдаг болсон. Энэ жил арчилгааны төсвийг нэмэгдүүлж өгснөөр ногоон байгууламжийг ойрхон давтамжтай арчлах, ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэх боломж бүрджээ.

УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, ерөнхий дендорлогич Н.Отгонбаяр “Өнөөдрийн байдлаар есөн дүүрэгт нийт 157 га талбайд ногоон байгууламжийн арчилгааны 27 байгууллага 320 ажилтан ажиллаж байна. Ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан ажилчид сард 1.7-1.9 сая төгрөгийн цалин авдаг байсныг нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нэмэгдүүлж, 3.5 сая төгрөгт хүргэсэн. Ногоон байгууламжийн 1 га талбайн арчилгааны үнэлгээ 100 орчим сая төгрөг байсан нь одоо 150 сая төгрөг болж өссөн” гэв. Түүнчлэн Барилгын хөгжлийн төв ногоон байгууламжийн барилгын норм, дүрмийг шинэчлэн тогтоохоор ажиллаж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.