UBLife Logo
Байгаль орчин

Дунд гол дагуу 11.1 км урт талбайгаас 68.3 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

Ub.life
Ub.life
Дунд гол дагуу 11.1 км урт талбайгаас 68.3 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

Энэ сарын 24, 25-нд Дунд гол дагуу 11.1 км урт, 499.500 ам.метр талбайн цэвэрлэгээг 34 хорооны 61 иргэдийн бүлэг, хот нийтийн аж ахуйн байгууллагуудын 89 ажилчин, албан хаагчид гээд нийт 350 хүн тусгай зориулалтын 10 техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэж нийт 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.

350 хүн таван бүлэгт хуваагдан Энхтайваны гүүрний доороос Сонсголонгийн гүүр хүртэлх 11.1 км урт талбайг цэвэрлэжээ. Мөн Дунд гол дагуух 261.250 ам.метр талбайн ай савын газрын ариутган халдваргүйжүүлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.