Маргааш буюу долоодугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сэлбэ голын ай сав дагуу бүх нийтийн их цэвэрлэгээ болно. Бүх нийтийн цэвэрлэгээг хог тээвэр, зам талбайн үйлчилгээ хариуцсан байгууллагууд, хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч, иргэдийн бүлэг зэрэг 150 гаруй хүний бүрэлдэхүүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр хийх юм.
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын голуудын эрэг, ай савыг самнан цэвэрлэх ажил үргэлжилж байгаа юм.
