Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төр, хувийн хэвшлийн байгууллагын 70 гаруй ажилтан, албан хаагч, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид гурван байршилд хуваагдан долоодугаар сарын 24, 25-нд голын ай сав, зуслангийн чиглэлд цэвэрлэгээ хийжээ.
Нэгдүгээр байршил: Майхан толгой-2 зуслангаас доош уруудан Шаргаморьтын гүүр хүртэл
Хоёрдугаар байршил: Шаргаморьтын гүүрнээс доош Гоодой ам хүртэл
Гуравдугаар байршил: Гоодой амаас оош Дамбын пост хүртэл буюу голын эрэг дагуу түүвэр цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Нийт 85.915 ам.метр талбайг цэвэрлэсэн бөгөөд зуслангийн чиглэлд найман авто машинаар 15 рейсээр 145.5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэжээ. Мөн цэвэрлэгээ хийж дууссаны дараа Сэлбэ гол дагуу ай сав газрын нийт 8.8 км урт, 128.000 ам.метр талбайг ариутгасан байна.
