Ой модонд гарч, ой дунд азнан явахыг япончууд “forest bathing”- “Shinrin-Yoku” буюу “Ойд умбах” гэдэг. Ой мод нь хүний хорт хавдартай тэмцэгч дархлааны тогтолцооны гол бүрэлдэхүүн болох байгалиас заяасан хөнөөх эсүүдийн (NK эсүүд) тоог өсгөн идэвхжилтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдгийг олон судалгаа харуулжээ.
Хотын орчноос ялгаатай нь ойд нэг хоног аялсны дараа хөнөөгч эсүүдийн үйл ажиллагаа 80 хүртэлх хувиар нэмэгддэг бөгөөд энэ нь цааш нэг сар орчим үргэлжилж болох аж. Энэ нь хорт хавдрын эсүүдийг илрүүлж устгах, дархлааны системийг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг аж.
Эрдэмтэд энэхүү нөлөөг олон хүчин зүйлийн нийлэмж гэж тайлбарладаг. Ойн агаар нь модноос ялгардаг пинен зэрэг үнэртэн нэгдэл болох фитонцидоор баялаг. Эдгээр нь лабораторийн нөхцөлд хөнөөгч эсүүдийг шууд идэвхжүүлдэг нь батлагджээ.
Үүний зэрэгцээ ойд байх нь хүний биед ихээр хуримтлагддаг стрессийн дааврыг бууруулж, дархлааны үйл ажиллагааг дэмждэг. Ой модны орчинд байгалийн бичил биетүүдтэй ойрхон байх нь хүний дархлааг сайжруулахад тусалдаг.
Эдгээр нөлөө нь байгальд бага цагаар ч хамаагүй тогтмол ойр байх нь хүний биеийн дархлааг хурдан, аюулгүйгээр дэмжих боломжтойг харуулж байна.
Эх сурвалж: Thehappybroadcast.com
Бэлтгэсэн Г.Ариунзаяа