UBLife Logo
-

Дэлхийн шилдэг илтгэлүүдийг монгол хэлээр

UBLife
UBLife
Дэлхийн шилдэг илтгэлүүдийг монгол хэлээр

Яг одоо та энэхүү нийтлэлийг уншиж байх зуур дэлхийн хаа нэгтээ урлаг, утга зохиол, сэтгэл судлал, хүмүүсийн харилцаанаас эхлээд техник технологийн шинэ ололт санаанууд хэн нэгний бодол санаанд шинээр төрж буй. Дэлхий ертөнц гайхалтай зүйлсээр дүүрэн. Энэ бүгдийг бид бусадтайгаа хуваалцаж, түгээн дэлгэрүүлдэг нь магадгүй хүн төрөлхтний хамгийн сайхан чанар юм болов уу. Өөрийн туршлага, мэдлэгээр дамжуулан бусдад шинэлэг үзэл санааг түгээх боломжийг олгодог TED арга хэмжээний үеэр тавигдсан илтгэлүүдийг интернэтэд үнэгүй байршуулсан байдаг нь миний үргэлж компьютер, гар утаснаасаа зүүгдэх нэг том шалтгаан болдог юм. Учир нь амьдралдаа ч бодож байгаагүй гайхам содон зүйлс, аль эсвэл хариултыг нь мэдэхгүй олон зүйлсийг дэлхийн нөгөө өнцөгт амьдардаг хэн нэгэн маш энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар тайлбарласан байдаг. Манай оронд ч энэ арга хэмжээ зохиогдох болж, олон шилдэг илтгэлүүд тавигдсаар буй.

Тэгвэл энэ олон гайхалтай илтгэлүүдийг эх хэлээрээ буюу монгол хадмалтай үзэх боломжийг олгож байгаа TED Open Translation Project (Нээлттэй орчуулгын төсөл)-ийн залууст талархах нь зүйтэй. Улс орон бүрийн идэвх, санаачилгатай залуус энэхүү төсөлд нэгдэж TED-ийн шилдэг илтгэлүүдийг эх хэлнээ орчуулж, илүү олон хүнд түгээхийг зорьдог юм. Ингээд Монголын TED OTP-ийн хүрээнд орчуулсан монгол хадмалтай илтгэлүүдийг хүргэе.

1. “Ном оюун ухааныг хэрхэн тэлдэг вэ” –Лиза Бу 

Багаасаа тээсээр ирсэн мөрөөдөл чинь биелэхгүй бол яах вэ? АНУ-д амьдралаа шинээр зохиох хэрэгтэй болсон Лизад оюун ухаанаа тэлэх, шинэ арга зам олоход нь ном тусалжээ. Номын гайхамшгийн тухай энэхүү илтгэлээрээ Лиза Бу ном унших онцгой аргаасаа тантай хуваалцаж байна.

2. “Мөрөөдлөө үгүй хийх таван арга” –Бэл Пэси 

Хүн бүхэн л эрс шинэчлэлийг авчрах бүтээгдэхүүнийг зохион бүтээх, бизнесийн гараагаа амжилттай эхлэх, борлуулалтаараа тэргүүлэх номыг бичихийг хүсдэг. Гэвч цөөхөн хэд нь л зорилгодоо хүрдэг. Бразилийн энтерпренёр Бэл Пэси мөрөөдлийн төслөө хэзээ ч хэрэгжүүлэхгүй байх 5 аргыг танилцуулж байна.

3. “Ice Bucket Challenge”-ийг эхлүүлсэн ээж” - Нэнси Фрэйтиз 

27 настай Пит Фрэйтиз бэйсболын тоглолтын үеэр бугуйгаа гэмтээсний дараа гэнэтийн онош сонссон. Түүний яс хугарсан биш, харин ALS өвчин туссан байжээ. Лу Геригийн өвчин гэгддэг ALS нь хүнийг тахир дутуу болгож, бүр үхэлд хүргэдэг ба ямар ч эмчилгээгүй. Түүний ээж Нэнси Фрэйтиз гэр бүлээрээ хэрхэн Мөстэй хувингийн сорилтыг зохион байгуулж Жастин Тимбэрлэйкээс эхлээд Билл Гэйтсийг хүртэл оролцуулсан талаар энэхүү илтгэлдээ ярина. Хэрвээ та энэ сорилтод оролцож байсан бол дараагийн алхмаа хийж бичлэгээ хуваалцсан шигээ энэ илтгэлийг ч бас хуваалцаарай.

4. “Гарааны бизнес амжилтад хүрдэг гол шалтгаан” –Билл Гросс 

Билл Гросс маш олон гарааны бизнесийг эхлүүлж, бойжуулсан ба зарим нь амжилттай байхад зарим нь яагаад бүтэлгүйтдэг талаар сонирхсон байна. Ингээд тэрбээр өөрийн болон бусад компаниудаас дата цуглуулж, бүгдийг нь таван гол үзүүлэлтээр жагсаасан байна. Бусдаасаа ялгарах гол үзүүлэлтийг тэр олж мэдсэн ба энэ нь түүнийг хүртэл гайхашруулсан юм.

5. “Миний охин, Малала” –Заудин Иозафай 

Пакистаны сурган хүмүүжүүлэгч Заудин Иозафай олон хүмүүсийн сонсохыг хүсдэггүй жирийн үнэнийг дэлхий нийтэд санууллаа. Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд боловсрол, бие даасан байдал болон хувь хүний чанарын хувьд ижил боломжтой байх ёстой. Тэрбээр өөрийн амьдралын түүх болон 2012 онд сургуульд явах гэж зориглосныхоо төлөө талибанчуудад буудуулсан Малала охиныхоо амьдралын түүхийг ярьж байна.

Хэрвээ хүсвэл та ч энэхүү орчуулгын төсөлд нэгдэж гайхалтай илтгэлүүдийг орчуулж монголчуудад түгээх ариун үйлст нэгдэх боломжтой. Mонголын “TED OTP”-ийн залуустай холбогдохыг хүсвэл энэ хуудас руу зочлоорой.

Харин бичлэгүүдийг татаж авах, орчуулгыг гаргах зэрэг нэмэлт тайлбаруудыг эндээс үзнэ үү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
54
2
40
1
1
1
5
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.