UBLife Logo
Спорт

АНУ тамирчдад виз олгох дүрмээ өөрчиллөө

АНУ тамирчдад виз олгох дүрмээ өөрчиллөө

АНУ-ын Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн албанаас (USCIS) гадаадын тамирчдад виз олгох шинэ дүрмээ танилцууллаа. Энэхүү дүрэм нь эрэгтэй хүмүүсийг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохоос сэргийлэх зорилготой юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан №14201 зарлигт хүйсээ солиулсан эрэгтэй тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд орохыг хориглосон. Тэрээр дэлхийд хоёр л хүйс байдаг гэж мэдэгдсэн билээ. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэх үүднээс шинэ дүрэм гаргасан бөгөөд өөрчлөлт нь O-1A, E11, E21, NIW төрлийг хамаарах юм.

USCIS-ийн төлөөлөгч Мэтью Трагессер “Эрчүүд эмэгтэйчүүдийн спортод орж таарахгүй. Их спортод ялалт байгуулахын тулд хүйсээ сольж, биеийн хүчин чадлаа ашиглахыг зорьсон гадаадын эрэгтэй тамирчдыг бид оруулахгүй. Энэ бол шударга ёс” гэж мэдэгдсэн байна.

Энэхүү дүрэм нь өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих төдийгүй одоо хүлээгдэж байгаа визүүдэд ч хамаарах ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.136.85