Үндэсний Дээд лигийн “Хилчин” багийн тамирчин Сансарболдын Тэмүүлэн, Болорсүхийн Мишээл нар АНУ-ын “Towson” Их сургуульд тэнцжээ.
Улмаар тус сургуулийн волейболын багт хүчин зүтгэх бололцоо нээгдсэн тул NCAA-гийн багт тоглох анхны монгол волейболчдоор тодорсон байна.
Б.Мишээлийн тухайд, өнөө жил Насанд хүрэгчдийн УАШТ-ий шилдэг довтлогчоор шалгарсан. Мөн Идэрчүүдийн УАШТ-д түрүүлсэн тамирчин юм.
Өнгөрсөн жил тэрбээр 17 насандаа Үндэсний Дээд лигт дэвшин тоглосон билээ.

Харин өдгөө 23 настай С.Тэмүүлэнгийн хувьд, Үндэсний шигшээ багт тоглодог. Үндэсний Дээд лигт дөрвөн улирал хүчин зүтгэхдээ алт, мөнгөн медаль гардсан.
Тэрбээр бодибилдинг фитнессээр давхар хичээллэдэг. 2021 онд Үндэсний Дээд лигийн тамирчдыг хаалтын статистикээр тэргүүлж байсан.
