Долоодугаар сарын 25-27-ны өдрүүдээр Монголд явагдсан Улаанбаатар Их дуулга тэмцээний дараа жүдо бөхийн дэлхийн чансаа шинэчлэгдлээ.
Манай тамирчдаас Болдын Ганхайч 63 кг-ын жин дэх дэлхийн чансаанд 27 байр урагшилж, IV-т эрэмблэгдэх болов.
Тэрбээр өнөө жил Душанбе болон Улаанбаатарын Их дуулга тэмцээнд нэвтхэн түрүүлж, ДАШТ-ээс хүрэл медаль атгасан билээ.
Харин саяхнаас жин өгсөж 63 кг-д хүч сорих болсон ДАШТ-ий хошой хүрэлтэй Л.Энхрийлэн 25-р байрт бичигдэж байна.
48 кг-ын жинд Г.Наранцэцэг 9-рт, Б.Баасанхүү 12-рт, Ж.Анударь 21-рт эрэмблэгдэх боллоо.
52 кг-д Л.Сосорбарам 16-рт, М.Нандин-Эрдэнэ 27-рт, Б.Уранзаяа 31-рт,
57 кг-д Т.Ариунзаяа 25-рт,
70 кг-д Д.Есүй 40-рт, Б.Ням-Эрдэнэ 41-рт,
+78 кг-д А.Адъяасүрэн 22-рт, Д.Номинзул 29-рт,
60 кг-ын Э.Ариунболд 24-рт, К.Ёолк 28-рт, Б.Сүхбат 54-рт,
66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр 11-р байрт, Ё.Басхүү 19-рт,
73 кг-д Л.Анхзаяа 17-рт, Б.Эрдэнэбаяр 18-рт, О.Уранбаяр 19-рт,
81 кг-ын О.Шинэбаяр 70-рт, Г.Болор-Очир 87-рт,
-100 кг-д Б.Хүдэрчулуун 54-рт,
+100 кг-д Б.Гончигсүрэн 16-рт, О.Цэцэнцэнгэл 52-рт тус тус бичигджээ.
