UBLife Logo
Спорт

Сон Хён Мин АНУ дахь анхны тоглолтодоо багаа хожигдохоос аварлаа

Сон Хён Мин АНУ дахь анхны тоглолтодоо багаа хожигдохоос аварлаа

Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлагч Сон Хён Мин “Лос Анжелес” баг руу 26.5 сая доллараар буурь сэлгэсэн нь түүнийг АНУ-д ирсэн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болгосон.

Тэрбээр бямба гарагт явагдсан “Чикаго Файр” болон “Лос Анжелес” багуудын тоглолтод сэлгээгээр талбайд гарч, АНУ дахь анхны тоглолтодоо оролцсон юм.

Мажор лигийн энэ тоглолтод Сон Хён Мин 61 дэх минутад сэлгэгдэн талбайд гарсан агаад удалгүй багтаа торгуулийн цохилтын эрх авчирсан.

Улмаар Денис Буанга уг цохилтыг амжилттай гүйцэтгэснээр тоглолтын үр дүн 2:2 харьцаатай өндөрлөв.

Сон энэ тоглолтын үеэр эсрэг багийнхаа хаалга руу гурвантаа цохисон ч гоолдож чадсангүй.

Сон Хён Мин 2015 онд “Байер Леверкузен”-ээс буурь сэлгэж, Лондонд анх газардсан. Улмаар сүүлийн 10 жилд “Тоттенхэм”-ийн ахлагч, гол тоглогчийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж, 454 тоглолтод 173 гоол оруулсан билээ.

Өдгөө тэр “Спөрс”-ийн хуучин анд Уго Лорисийн хамтаар “Лос Анжелес” багт хүчин зүтгэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.