UBLife Logo
Боловсрол

ЕБС-ийн НЭГДҮГЭЭР ангид элсэх хүүхдүүдийг 8-р сарын 12-26-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ

ЕБС-ийн НЭГДҮГЭЭР ангид элсэх хүүхдүүдийг 8-р сарын 12-26-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ

Төрийн өмчийн ЕБС-иудад энэ намар шинээр элсэн суралцах хүүхдүүдийг 8-р сарын 12-26-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэж байна.

Өнөө жил 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын 31-ний хооронд төрсөн хүүхдийг нэгдүгээр ангид бүртгэх юм.

Хэрэв та E-Mongolia системийг ашиглах боломжгүй тохиолдолд өөрт ойр байрлах Төрийн өмчийн сургуульд биечлэн очиж, дэмжих багийнхний тусламжтайгаар бүртгэлд хамрагдах боломжтой. Энэ тохиолдолд хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатайг анхаарна уу.

Өнөө жил улсын хэмжээнд 79 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах төлөвтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.