UBLife Logo
Спорт

“Хангарьд” багийнхан Тайванийн аваргуудад хожигдож Азийн Челленж лигээс мултарлаа

“Хангарьд” багийнхан Тайванийн аваргуудад хожигдож Азийн Челленж лигээс мултарлаа

Азийн Челленж лигийн тэмцээний шинэ улирлын тэгшитгэлийн тоглолтууд 8-р сарын 12-ний өдөр явагдсан.

Энэ нь нэр хүнд, шагналын цараагаар Азидаа гуравдугаарт эрэмбэтэй хөлбөмбөгийн тэмцээн юм.

Монголын Дээд лигийн мөнгөн медальт “Хангарьд” багийнхан, Тайванийн лигт таван жил дараалан түрүүлээд буй “Тайнан Сити” багтай тоглож, 4:1-ээр хожигдлоо.

“Хангарьд”-аас япон тоглогч Кайто Асано гоолдсон байна. Тэд олон улсын тавцанд анхны тоглолтоо хийсэн.

Харин “Тайнан Сити” клуб Монголын багтай дөрөв дэхиэ таарч тоглосон нь энэ юм.

Үүнээс өмнө нь тэд 2021 онд “Атлетик-220” багийг 3:0-ээр хожсон бол 2023 онд “ФС Улаанбаатар” клубтэй нэг хэсэгт хуваарилагдан Монголд тоглохдоо 3:1-ээр ялагдан, Тайваньд тоглоод 3:0-ээр ялсан билээ.

Сонирхуулахад, Монголын Дээд лигийн хошой аварга “СП Фалконс” багийнхан, Тайванийн дэд аварга “Тайчунг Футуро”-г ялж, Челленж лигийн тэмцээний хэсгийн шатанд шалгараад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.