Эцэг,эх, асран хамгаалагчийнхаа өврөөс гарч тусдаа бүх зүйлээ дааж амьдарна гэдэг сэтгэл хөдөлгөм бөгөөд хариуцлага өндөр үйл явдал билээ. Нэг ёсны таны амьдралын шинэ хуудас эхэлж байна гэсэн үг. Шинэ эхлэлтэй зэрэгцэн өөрийн гэсэн орон зайгаа бий болгох нь хамгийн чухал байдаг. Тиймээс өрөөгөө зөв тохижуулснаар сурч, амрах зэрэгтээ тэнцвэр олох боломжтой.
1. Гэрэлтэй уур амьсгал бий болго

Таны нүүж орсон өрөөнд нэмэлт гэрэл байхад илүүдэхгүй. Оройн цагаар эсвэл өдөр нарны тусгал муу бол бүр ч илүү гэрэл хэрэгтэй. Хөөрхөн хэлбэр дүрс бүхий нүдний хараанд хурц тусахааргүй гэрэл өрөөг тань чимж, сэтгэл санааг тань тайвшруулна. Мөн ийм төрлийн жижиг, шаргал туяатай гэрлүүд гэрт дулаахан мэдрэмж төрүүлдэг.
2. Орон зайг зөв ашигла

Шургуулгатай ор эсвэл эвхэгддэг тавилга нь бага зайд олон зүйл багтаах боломж өгдөг. Түрээсийн байранд тусгаарлагч жижиг хавтан эсвэл зөөврийн шүүгээ ашиглах боломжтой. Харин та тавилгатай байр түрээсэлж байгаа бол аль болох зай талбайгаа хэмнэн, тавилгуудаа зөв байрлалд оруулан зай хэмнэх боломжтой.
Монгол хэл дээр дэлгэрэнгүй санаа авах бол: энд дарна уу
3. Ханаа хувийн болгож чимэглэ

Зураг, постер, дурсамжийн зургууд өлгөснөөр өрөө тань өвөрмөц харагдах нь дамжиггүй. Гол нь дуртай хамтлаг, киноныхоо постерийг харснаар гэр тань улам бүр дулаахан дотно санагдаж, өөртөө зориулсан бяцхан романтик орчин бүрдэх юм.
4. Ногоон ургамал нэмэх

Жижиг ургамал нь агаар цэвэршүүлэхээс гадна сэтгэл сэргээж, тайван орчныг бүрдүүлдэг. Мөн ногоон ургамлууд нь өвлийн агаарын бохирдолтой үед гэрийг тань хүчил төрөгчөөр хангана. Гэрт ногоон өнгө нэмэгдсэнээр нүд амарч, сэтгэл санаа илүү тайвширч хөнгөн мэдрэмж төрдөг билээ.
5. Сурах булангаа онцгой болгох

Гэрэлтэй ширээ, тав тухтай сандал нь суралцахад төвлөрөхөд тусална. Зөөлөн бүтээлэг, жижиг номын тавиур, дуртай поп ап артуудаа ч мөн тавьж болно. Жижиг, тухтай сандал, аяга, зуушны таваг зэрэг нь суралцах орчныг тань илүү тухтай болгож бүтээмжийг тань нэмэх болно.