Орчин үед бүжиг сурахын тулд түгжрэлийн үеэр заавал студид бүртгүүлэх шаардлагагүй болжээ. Технологи бидэнд гэртээ дуртай хөгжмөө асаагаад, дэлгэцийнхээ өмнө алхам алхмаар бүжиглэн, хэнээс ч санаа зоволгүй чөлөөтэй байх боломжийг олгож байна. Тиймээс энэ удаад бид бүжиг сурч болох 10 YouTube сувгуудыг онцоллоо.
1. STEEZY
Хип хоп, контемпорари, поп бүжгийн төрөл бүрийн хичээлтэй.Бүжгийн хөдөлгөөнийг маш ойлгомжтой тайлбарладаг.
2. MihranTV
Бүжгийн багш Миран Кирокозянгийн суваг. Анхан шатны хөдөлгөөнөөс эхэлж, илүү төвөгтэй бүжгийн хөдөлгөөнийг аажмаар оруулдаг. Ингэснээр нь дундаас нь шантрахгүй байх боломжтой.
3. 1MILLION Dance Studio
Солонгосын алдарт “Street Woman Fighter” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын оролцогчдын студи. Алдартай дуунууд дээр дагаж сурахад хялбар хөдөлгөөнүүдийг байршуулдаг. Давхар бүжиг дэглэлтийн хичээл ордгоороо онцлог.
4. Matt Steffanina
YouTube-ийн хамгийн алдартай бүжгийн сувгуудын нэг. Хип хоп болон поп бүжгийг хослуулан үзүүлдэг тул хөдөлгөөн хараад сурах хүсэлтэй хүмүүст тохиромжтой.
5. Dance Tutorials TV
Олон төрлийн бүжгийн хөдөлгөөнийг задлан тайлбарлаж өгдөг. Хичээлүүд нь эхнээс нь энгийнээр эхэлдэг тул гэрийн нөхцөлд сурахад хялбар.
6. Kaji Pm
Латин бүжиг, зумба, reggaeton зэрэг хөгжилтэй бүжгийн дасгалуудыг заадаг. Давхар фитнесс хосолсон байдаг тул нэг сумаар хоёр туулай буудна л гэсэн үг.
7. Shuffle Studio
Тус суваг shuffle бүжгийг анхан шатнаас нь эхлүүлж, алхам бүрийг заадаг. Түлхүү youtube shorts хэсэгт бичлэгүүд нь ордог тул цаг зав багатай хүнд ч тохиромжтой.
8. Get Dance (@GetDance)
Хип хоп, сошиал трендүүдээс гадна хөдөлгөөний эвсэл нэмэгдүүлэх дасгалуудыг заадаг. Шөнийн клуб, тэмцээн уралдаан гэх мэт өдөр тутмын амьдралд хэрэг болох хөдөлгөөнүүдтэй.
9. Lavina Wong
К-поп болон поп дуунуудад тохируулсан дагаж бүжиглэхэд маш энгийн хичээлүүдтэй.
10. KYLE HANAGAMI (@kylehanagami)
Алдартай бүжиг дэглээч Кайл Ханагамигийн суваг. Бүжиг дэглэлт сонирхож буй хүнд илүү тохиромжтой.